Хүмүүс: Акбота | |
“Universe best songs” наадмын тайзнаа учирч, хамтын амьдралаа эхлүүлсэн “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин Ж.Акбота хоёрыг мэдэхгүй хүн ховор биз. Үрийн зулай үнэрлэж, хөөрхөн хүүдээ Анар хэмээн нэр хайрлан өлгийдөн авсан цаг саяхан.Турк, Казакийн цустай эрлийз Ж.Акботаг тун ч дайчин зантай хэмээн найз нөхөд нь тодорхойлдог юм билээ. Ямартаа л, баруун энгэрээс нь эхлэн нурууны төгсгөл хүртэл үргэлжилсэн сарнайн хэлхээс бүхий урт шивээсээрээ имиж хийсэн гэхэв. Шивээсээ ил харагдахуйц хувцаслаж, хагас нүцгэн шахам явдаг. Тэгвэл залуу хосууд салаад нэлээдгүй хугацааг ардаа орхисон. Энэ хугацаанд хэн хэн нь анхны амьдралдаа цэг тавьсандаа харамсаж суугаа биз. Харин Ганбаа эхнэртээ гомдож явдаг талаар найз нөхөддөө хуучилжээ. Учир нь Ж.Акбота энд тэнд найз нөхөд, урлагийнхантай уулзахдаа экс нөхөр Т.Ганбаагаа байнга муу хэлж явдаг сурагтай. Хэрэг явдлыг ойлгосон Ганбаа ханилж явсан нөхрөө муулах гэж хэмээн ихэд халагласан гэнэ лээ.