“PLAYBOY” сэтгүүлд нүцгэлэх дараагийн эмэгтэй жүжигчин Туяа

2013/01/24
Share |
Хүмүүс:
“PLAYBOY” сэтгүүлд нүцгэлэх дараагийн эмэгтэй жүжигчин Туяа

“Х-Түц”  продакшины царайлаг, нуруулаг гэгддэг залуу жүжигчин А.Туяа гэрлэж амжаагүй яваа билээ. Тиймдээ ч ганц бие байгаа дээрээ нүцгэлэхээр шийджээ. Учир нь  жүжигчин бүсгүй ““PLAYBOY” сэтгүүлийн нүүр хуудсийг нүцгэн биеэрээ чимэхээр шийдсэн байна. Түүнд эрчүүдээс уулзъя, учиръя гэсэн хүсэлт цөөнгүй ирдэг ч “Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэдгийн адилаар тэдэнд дургүй байгаагаа эелдгээр ойлгуулдаг сурагтай. Учир нь хөрөнгө мөнгө чухалчилсан гэрлэлт амьдрал болдоггүйг андахгүй сайн мэддэг учир эл асуудалд хөнгөн хуумгай ханддаггүй аж. Гэсэн хэдий ч халаас хоосон хүнтэй бас гэрлэхгүй хэмээн ярьж байсан. Учир нь амьдралын идэвхигүй, зорилгогүй эрчүүд түүний хувьд халаас нимгэн байдаг гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!