Сэтгүүлч Ерөнхийлөгчдөө талархал илэрхийлье

2013/01/25
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж | 
Сэтгүүлч Ерөнхийлөгчдөө талархал илэрхийлье

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэлийн эрх чөлөөг Монгол Улсад баталгаажуулах, тэнд ажилладаг сэтгүүлчдийн бичиж туурвих эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьсан.

 

Гэвч хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад уг хуулийн үзэл санаанд хэвлэлийн эрх чөлөөг хумих, хязгаарлах, хэвлэлийн эрх чөлөөнд төрийн нөлөө, оролцоог нэмэгдүүлэх тал руу хэлбийх шинжтэй болсон учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хуулийн төслийг эргүүлэн татсан нь зөв зүйтэй алхам боллоо гэж үзэж байна.

 

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол сэтгүүлчид Эрүүгийн хуулиар ялын хариуцлага хүлээдэг. Харин шинээр өргөн барьсан хуулийн төсөлд эрүүгийн хариуцлага хүлээдэг “гажиг” тогтолцоог өөрчлөх, сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөг баталгаажуулан ардчилсан нийгмийн хариуцлагатай, чөлөөт сэтгүүл зүйг бий болгох бүрэн боломжтой байсан юм. Гэтэл хуулийн төслийн тэрхүү амин сүнс УИХ-аар хэлэлцэгдэх явцад амьсгал хурааж мэдэхээр нөхцөл байдал үүссэн байдлыг анзаарч өчигдөр тус хуулийг татаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

 

Ямартай ч энэ удаа Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд, ард түмнээсээ сонгогдсон, ардчилсан Ерөнхийлөгчтэйгээ хүч хавсарч байж Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэсэн сайхан нэрний ард нуугдсан “дарангуйллын” хуулийг батлахаас хууль санаачлагч татгалзаж чадлаа.

 

Ерөнхийлөгч ийнхүү хуулийн төслийг татаж авсан нь Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг илүү хязгаарлах гэсэн оролдлогыг зогсоолоо гэж үзэж “Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн” нийт гишүүн сайтууд талархалаа илэрхийлж байна.

 

                                       МЭДЭЭЛЛИЙН САЙТУУДЫН АССОЦИАЦИ
                                                         2013.01.25

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.