”Макс”-ын тэргүүн хатагтай ”түлэгдсэн нярайд” бүтэн 1 жилийн живхний хэрэглээг нь бэлэглэлээ

2013/01/28
Share |
Хүмүүс: Т Уянгалянхуа | 
”Макс”-ын тэргүүн хатагтай ”түлэгдсэн нярайд” бүтэн 1 жилийн живхний хэрэглээг нь бэлэглэлээ

Мисс хэмээх алдараа тэргүүн хатагтай нэрээр сольсон хүн бол Т.Уянгалянхуа. Үеийнхээ загварын бүсгүйчүүдийг бодвол тэс өөр, тогтвор суурьшилтай, өнөр өтгөн айлын эзэгтэй гэдгээр түүнийг андахгүй. Сайн ажиллаж, амьдарч яваа эр хүний ард үргэлж, сайн хань байдаг гэдэг нь бичигдээгүй хууль.Тэгвэл загварын карьераа, хувийн амьдарлаараа сольсон хатагтайгийн сонголт ч буруудаагүй. Өдгөө 4 дэх хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй Т.Уянгалянхуа оны өмнөхөн түлэгдсэн,  нярайд тусламжийн гараа сунгажээ. Сувилагчийн буруутай үйлдлээс болж төрөөд удаагүй бяцхан хүү, халуун усанд биеийнхээ 60 хувийг түлсэн билээ. Азаар хүүгийн бие сайжирч байгаа ч насан туршдаа арилахааргүй сорвитой болж үлдсэн. Тэгвэл Баянхонгор аймгийн харъяат хүүд Т.Уянгалянхуа бүтэн 1 жилийнх нь живхний хэрэгцээг хангахаа амлалаа. Өөрийнх нь охиноос өөрцгүй, бяцхан охинд туслахаар болсонд нь хүүгийн ар гэрийнхэн тун их баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Монголын үрс маш олон болтугай.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.