Хүмүүс: Агиймаа | |
Монголын сайхан бүсгүйчүүдийг ээлж дараалан нүцгэлсээр байгаа “Монгол Контент”-од зориулан залуу дуучдаасаа анх удаа нүцгэлж байсан дуучин Агиймаа өнгөрсөн зун үрийн зулай үнэрлэсэн билээ. Хоолойны ур чадвар, зүс царай, бие хаа гээд үеийнхнээсээ илүүрхэж байсан дуучин бүсгүй сүүлийн үед уран бүтээлээ хойш тавих болсон нь харамсалтай. Дуулахаа больж, хувийн амьдралдаа илүүтэй анхаарах болсон бүсгүйг “сархад” зооглох дуртай болсон талаар шуугих болсон. Никитон хамтлагийн Баачкагийн төрсөн дүүтэй ханилан суусан дуучин бүсгүй сав л хийвэл шөнийн цэнгээний газрыг зорьж, согтуурах ундаа ихээр хэрэглэх болсон гэнэ. Ямартай ч хувийн амьдралд нь асуудал гарсан уу? Уран бүтээл хийхгүй байгаадаа гутарсан уу? Сархад их л зооглох болсон гэнэ лээ.