МИАТ-ийн хэргийг далимдуулж Ч.Хоролсүрэнг ”хоролмаадах” заль хэрэгжиж байна уу

2013/01/31
Share |
Хүмүүс:

МИАТ-ийн хэрэг сүүлдээ мянгуужингийн үлгэр болж дуусах нь ээ. Уг нь манайд өмнө нь цагаан захтнуудын талаар ийм том хэрэг бараг нийтэд ил болж байсан удаагүй билээ. Өнөөг хүртэл “хамгийн том” хэрэг гэх амжилтыг хэргийн эзэн хэнгэрэгийн тохиур нь саяхан суллагдсан Ц.Чимэдцэрэнгийн үйлдсэн хэрэг байлаа.

 

 

Тухайн үедээ 14 тэрбум төгрөг ард түмэнд асар их мөнгө байсан ч ганцхан банкны зээлийн ахлах ажилтан гадаадад хэдхэн казинод тоглоод үрээд хаячихсан гэхэд бараг итгэх хүн байгаагүй, итгэх ч үгүй. Учир нь тэр том банкнаас ганц зээлийн мэргэжилтэн нь мөнгө мөнгөдөө асар их хэмжээний мөнгө аваад л казино тоглоод яваад байгааг анзаарахгүй дарга, цэрэг гэж байх уу.

 

Тиймдээ ч түүнийг олон хүмүүсийн өмнөөс ялыг үүрлээ гэж харддаг. Гар хөл нь яллагдаж, гай дагуулсанууд нь цэвэр үлдлээ гэдэг. Гэтэл өнөөгийн ийн дуулиан болоод байгаа хэрэг бас л үүний араас ороод байх шиг. МИАТ-ийн хэргийг илрэх цагаас нь эхлээд л үүний гол буруутан нь “Монголиан Эйрлайнес” группийн захирал Ч.Хоролсүрэн гэж, түүнд хамаг булхайгаа чихсээр ирсэн. Гэтэл үнэндээ Ч.Хоролсүрэн буруугүй байвал яанаа.

 

Ч.Хоролсүрэнгээр жинхэнэ эзэд нь туг тахиад л энэ хэргийг өнгөрөөчихвөл хохирол гэх 700 сая ам долларыг нь төр гаргахаар болчихвол яах вэ? Яг л өнөөх Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн хэрэг шиг. Захиалагчид нь уснаас хуурай гарч, захиалагийн биелүүлсэн төдий албан тушаалтанууд нь хохироод үлддэг гашуун түүхийг дахин давтуулахгүй юмсан.

 

Учир нь “МИАТ” ТӨҮК-иас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдаад бай¬гаа “Монголиан Эйрлай¬нес” группийн захирал Ч.Хоролсүрэнг өнөөдөр ганцхан зүйлээр буруутгаж байгаа. Энэ нь 700 сая ам.долларыг зорчигчдын тийз дээр 5 ам доллар нэмж бичих маягаар босгож ирсэн гэж байгаа. 

 

Тэгэхээр энэ хэдэн удаагийн давтан үйлдлээр энэ мөнгийг босгох вэ? Энгийнээр бодож үзье л дээ. 700 сая ам.долларыг нь 5 ам долларт хувааж үзэхээр давтамж нь гарч ирнэ. Гэвч сонирхолтой тоо гарч ирж байгаа биз. 140 сая зорчигчдын тийз дээр 5 ам доллар нэмж бичиж байж энэ тоо гарна.

 

Гэтэл манайх хэдэн хүн амтай билээ. Тэднээс хэд нь агаарын тээврээр үйлчлүүлдэг билээ. Энэ үнэхээр тэгсдүүлсэн тоо юм биш үү. Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ талаар ярихдаа хохирол нь 700 сая ам доллараас ч давж мэднэ гэсэн. Боломжтой гэж үү. 

 

Энэ 700 сая гэдэг тоо ч ийм маягаар санаанд багтамгүй байхад дээрээс нь нэмэгдэнэ гэхээр хий хөөрөгдсөн зүйл шиг... “Хадгаламж” банкны 14 тэрбум төгрөгийн хэрэг ийм маягаар л хөөрөгдөж хөөрөгдөж байгаад гол хэрэгтнүүд хариуцлага гэдгийг мэдрэлгүй, хамгаалалтанд ороод л хаацайлагдаад л өнгөрсөн гэдгийг бүгд мэдэж байгаа ч батлаж чадахгүй өдийг хүрсэн.

 

Тиймээс энэ удаагийн МИАТ-ийн хэрэг ч ийм маягаар бүх буруугаа нэг рүү чихсээр нэгжгээд бурзайгаад үлдчих вий... 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.