Хүмүүс: Найдан Түвшинбаяр | |
Монгол түмний хайртай хүү ,бидний бахархал олимпийн аварга Н.Түвшинбаярыг танихгүй Монгол хүн байхгүй биз ээ. Ард түмний минь хэдэн жилийн турш, хүсэн хүлээсэн олимпийн анхны алтан медалийг эх орондоо авчирсан аварга маань өнгөрсөн олимпийн үеэр хөлөндөө хүнд бэртэл авсан. Түүний хөлнийх нь бэртэл эдгэрэхгүй явсаар, аварга маань өнгөрсөн 7 хоногт АНУ- ыг зорилоо. Н.Түвшинбаяр сар шинийн өдрүүдэд эх орондоо байхгүй байх бөгөөд, энэ 7 хоногт хагалгаанд орох юм . Мөн луу жилийн ,луу өдөр бяцхан охинтой болж, бүл нэмсэн аварга маань хурдан эдгэрэх болтугай.