Өвөр Монгол эртэй сууж, өөртэйгөө адилхан хөөрхөн охинтой болсон Сэрчмаа хувийн амьдарлын нууцаа дэлгэнэ

2013/02/05
Share |
Хүмүүс: С Сэрчмаа | 
Өвөр Монгол эртэй сууж, өөртэйгөө адилхан хөөрхөн охинтой болсон Сэрчмаа хувийн амьдарлын нууцаа дэлгэнэ

Өвөрмонгол залуутай гэр бүл болж, удалгүй салсан дуучин С.Сэрчмаа багагүй хэл аманд өртсөн ч өдгөө уран бүтээлээ хийсээр гялалзаж яваа. Тэрбээр “Сэли” хэмээх продакшн  байгуулж, өөрийнхөө амьдралаас сэдэвлэсэн кино хийж байгаа ажээ. Түүний амьдралыг харуулах уг кино ирэх оны эхээр нээлтээ хийх бөгөөд “Би явлаа, баяртай” гэсэн нэртэй аж. Энэ кинонд дуучин С.Сэрчмаагийн амьдралын тухай нэлээд дэлгэрэнгүй гаргах юм байна. Киноны гол дүрд дуучин С.Сэрчмаа тоглож байгаа бөгөөд продюссороор нь ажиллажээ. Мөн киноныхоо зураг авалтын Монгол, Хятад, Герман гэсэн гурван орныг дамжиж хийсэн аж. “Сэли” продакшны анхны уран бүтээл болох энэхүү киног дуучин С.Сэрчмаа саяхан бурханы оронд заларсан ээждээ зориулж хийж байгаа юм байна. Мөн залуу бүсгүйчүүдэд ухаарал хайрлах бүтээл болж байгаа ажээ. 



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.