Нэвтрүүлгийнхээ оролцогчдийг “хайрын урхинд” оруулсан хөтлөгчид

2013/02/06
Share |
Хүмүүс:
Нэвтрүүлгийнхээ оролцогчдийг “хайрын урхинд” оруулсан хөтлөгчид

UBS телевизээс санаачлан тав дахь жилдээ зохион байгуулж буй “Universe best songs” шоу Монголын хамгийн их үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болсон. Мөн нэвтрүүлгийнхээ нэр хүндээс гадна хоёр хөтлөгч нь ч үзэгчдийн хайрыг татаж амжсан билээ. Эвлэгхэн яриатай Анууш, Одгэрэл нар хоорондоо зохицдог гэж ванлий. Тэгвэл тэд нэвтрүүлэг хөтөлж байх энэ хугацаандаа 2-уулаа  тус нэвтрүүлгийн оролцогчдоос хайраа олжээ.“Universe best songs”-ын хөтлөгч Одгэрэл өнгөрсөн жилийн шилдэг 25 оролцогчийн нэг Цогтоотой хайр сэтгэлийн холбоотой болж хамтран амьдрах болсон. Тэдний харилцаа жил гарангийн өмнөөс эхэлсэн бөгөөд өдгөө ч энд тэнд үргэлж хамт байж үзэгдэх болов. Шуугиан үүгээр дууссангүй. Анууш ч бас өнгөрсөн жилийн шилдэг 25 оролцогчийн нэг, “Мартагдашгүй намар” киноны гол дүрд тоглосон Урангоотой хайрын романс эхлүүлж, гэр бүлээ төвхнүүлээд амжсан. Түүнчлэн Анууш удахгүй аав болох гэж байгаа гэнэ лээ. Дөрвөн жилийн турш хэдэн зуун оролцогчтой танилцаж амжсан, бас ч гэж өнөөг хүртэл ганц бие явсан хөтлөгчид маань одоо л нэг хосын амьдралд хөл тавилаа. Гэхдээ хоёул хоёулаа оролцогчдоосоо хайраа сонгосон нь сонирхолтой санагдаж байна шүү.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.