Амар тайвны хөгжим

2013/02/07
Share |
Хүмүүс:
Амар тайвны хөгжим

Монгол хүний оюуны хүчийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж эхэлсэн залуу хөгжмийн зохиолч Г.Онон Ертөнцийг хөгжмөөр зураад зогсохгүй зарим талаар экологийн асуудлыг хөндөж, Монгол бахархалыг өнгөлж өгсөн билээ. Мартагдах шахсан үндэсний хөгжмийг сэргээн хөгжимдөж, Монгол аялгууг дэлхий дахинаа сурталчилахаас гадна “Ертөнц” цомгоор дамжуулан хүн, байгалийн хүйн холбоог “амилуулах” чухал санааг уран бүтээлчид энэ бүтээлд нэвт шингээж өгсөн нь гайхалтай. Тэр ч утгаараа бүхий л Ертөнцийг устай, уултай, нартай нь хамт эгшгээр илэрхийлсэн хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомгийг судлаачид хоёрхон үгээр “Байгалийн хөгжим” гэсэн бол Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн “амар тайвны хөгжим” гэж тодорхойлсон юм. Үнэхээр ч зураг шиг, шүлэг шиг тийм тодорхой илэрхийлэгдсэн “Ертөнц” цомгийн Ертөнц, Нар, Ус, Салхи, Тал, Хавар, Уулс, Онгод, Тэнгэр, Хурай Хурай Хурай хэмээх бүтээлүүд хүнд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлэхийн зэрэгцээ юу юунаас илүү амар амгалан ертөнцийг бий болгож, сэтгэл санаа сэргээдэг билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.