Манайд гэрийн үйлчлэгч байхгүй,би шалаа өөрөө угаадаг,нөхөр хүүхдийнхээ хоолыг өөрөө хийдэг, бага охиноо хөхөөрөө хооллодог

2013/02/07
Share |
Хүмүүс: Д.Пүрэвсүрэн | 
Манайд гэрийн үйлчлэгч байхгүй,би шалаа өөрөө угаадаг,нөхөр хүүхдийнхээ хоолыг өөрөө хийдэг, бага охиноо хөхөөрөө хооллодог

Олны танил байна гэдэг заримдаа үнэхээр хэцүү байх аа. Энгийн хүнийг хальтираад унахад хэн ч юу ч гэхгүй мөртлөө,олны танил хүн хальтирч унавал маргааш нь бөөн сенсацины эзэн болдог. Уран бүтээл болоод хувийн амьдрал нь үргэлж хүмүүсийн анхаарлийн төвд байдаг топ модель Пүрэвсүрэн 2 дахь охиноо асран өдгөө гэртээ байгаа.  Уул уурхайн томоохон группын эзэнтэй суусан болохоор Пүрэвсүрэнг жинхэнэ гүнж шиг л амьдардаг байх хэмээн хүмүүс ойлгодог. Тэгвэл тэрээр саяхан нэгэн ярилцлага өгчээ. Тэрээр хэлэхдээ манай гэрт нэг ч үйлчлэгч байхгүй, би өөрөө шалаа угаадаг,нөхрийнхөө хоолыг хийдэг,өөрөө хүнсээ цуглуулж ,бага охиноо хөхөөрөө хооллодог хэмээсэн байна. Тэрээр бусад гэрийн эзэгтэй нарын адил бүхнийг өөрөө хийдэг ,сайн эзэгтэй ажээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!