Мисс Содтуяагийн үнэн амьдарлын өчил

2013/02/08
Share |
Хүмүүс: Содтуяа | 
Мисс Содтуяагийн үнэн амьдарлын өчил

“Азийн модель” агентлагийн тэргүүн, мисс Содтуяаг загвар өмсөгч гэхээс нь илүүтэй , хувийн амьдарлынх нь хов живээр хүмүүс андахгүй. Учир нь анхны амьдралдаа өөрөөсөө болоод цэг тавьсан бүсгүй, өөгүй цэвэрхэн өндөг шиг ямарч зүйлд өөрийгөө цэвэрхэн аваад үлдчихдэг сурамгай зантай. Гэр бүл салсан л бол эрчүүдээс болдог гэсэн бичигдээгүй хууль манайханд үйлчлээд байгаа. Тэгвэл Содтуяагийн хувьд эсрэгээрээ хамтран амьдарч байсан Чингүүнээ олонтаа хуурч байсан гэдэг. Содтуяагийн  гэр бүлтэй байхдаа болзож ,түүнчлэн хамтран амьдарч байсан залуусаас нэрлэе. Содоо нэг хэсэг  “JCI Mongolia” төрийн бус байгууллагын тэргүүнтэй болзож, нэлээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Харин удалгүй ээлжит сонголтоо хийсэн бөгөөд түүний дараачийн бай PR менежер Амарбаясгалан гэх залуу юм. Тэд хамтдаа амьдарч байгаад бас Содоогийн сониуч зан нь хөдөлж ээлжит амрагаа эрж эхэлсэн. Амьдрал өөрөө жүжиг гэдэг тэгвэл,  амьдрал дээр жинхэнэ чадварлагаар жүжиглэдэг бүсгүй хэн бэ гэвэл загварынхан Содоог нэгэн дуугаар хэлдэг юм билээ. Сонин хэвлэлээр гэр бүлээ би хамгаалж үлдэх гэж хичээж байна хэмээн хүмүүсийн тархийг угааж байсан мисс маань МУГЖ авахаар сайн жүжигчин юм.  Ямартай ч үнэн хэзээд ялдаг цагт өөгүй цэвэрхэн хатагтай ,нэг л өдөр хөөтэй тогоо шиг пад хар болох вий. Харин одоогийн байдлаар түүний эцсийн зогсоол нэгэн хар залууг онилжээ. Ойрын үед европын орнуудаар ихээхэн айлчлах болсон нь тэр залуутай холбоотой ажээ. Ямартай ч инээмсэглэл бол хүнийг хуурах хамгийн том зэвсэг ч , чин сэтгэлийн дулаан инээмсэглэл цаанаа л нэг “дотно” байдаг юм шүү.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!