Э.Одгэрэлийн охин ичгүүр, сонжуураа бүр мөсөн алджээ

2013/02/08
Share |
Хүмүүс:
Э.Одгэрэлийн охин ичгүүр, сонжуураа бүр мөсөн алджээ

Эмнэлэгийн асрагчаас алдартай модель болтлоо  амьдарлаа өөрчилсөн хатагтай бол  Э.Одгэрэл . Жинхэнэ ид шид гэж байдаг бол түүнийг ид шид ингэж өөрчилсөн гэлтэй. Нэг л өдөр амьдрал нь орвонгоороо эргэж , олны танил болсон  топ маань ганц охинтой. 40 хэдийнээ гарсан ч одоо болтол хувийн амьдралаа төвхнүүлж, тогтворжуулаагүй энэ тэндхийн баян эрхмүүдтэй нэр холбогдож явдаг Э.Одгэрэлийн охин нь үнэхээр хүмүүжилгүй ажээ. Учир нь энэ жил дөнгөж 20 насны босгыг алхсан хэрнээ насандаа баймгүй замбараагүй явдалтай нэгэн гэнэ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж,анхны үрээ аав дээр нь үлдээсэн топын охин Мишээл өдгөө 20 настай.Э.Одгэрэлийн залуужуулсан хувилбар гэмээр Мишээл охин нь сүүлийн үед ээжийнхээ чихнээс хэлээдгүй хонх уяад байгаа. Учир нь шинэхэн гэрлэсэн хосуудын дундуур орсон Мишээлд ичгүүр сонжуур гэж байхгүй гэнэ. Өдөрт  2 хайрцаг тамхи татдаг энэ охин ямар ч харилцааны соёлгүй бөгөөд , адаглаад ОХУ-д сургууль төгссөн гэхээргүй боловсролгүй юм .Нөхөртөө хууртсан эхнэр нь Мишээлээс “Амьдарлыг минь битгий үрэн таран хийгээч “хэмээн гуйхад хөөрхий бүсгүйг элдвээр доромжлон сүүлдэээ амиа хорлоно хэмээн сүрдүүлжээ.  Хүний босгосон амьдарлын дундуур орчоод , амиа хорлоно хэмээн сүрдүүлж байхыг бодоход айхтар соёлгүй юм.  Засаг замбараагаа алдсан охиных нь тухай ээжид нь дуулгахад “Зүгээр ш дээ тийм юм байдан юм “ хэмээн хэлсэн топ өнөөдөр эх хүн биш үү? Мишээлийн хувьд гэр бүл үймүүлсэн тохиолдол нь зөвхөн энүүгээр дуусахгүй ээ? Өмнө нь 2 ч гэр бүлийн дундуур орж салгаж байсан гэдэг. Ямартай ч топ маань “Намайг элдвээр хэлж болно, битгий миний охиноор оролдооч” хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Тэгвэл эрхэм топ та эхлээд охиноо сайн хүмүүжүүл, эцэст бөөн хэрэг мандахвий . Айлын сайн эзэгтэй, өнөр өтгөн айлын ээж байх насан дээрээ ганц охиноо хүмүүжүүлж чадаагүйн балаг эцэст нь амьдарлаар нь төлөгдөхвий. Олон эмэгтэйн нулимсыг үзсэн хүн жаргадаггүйм гэнэ лээ.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!