Хүмүүс: |
Саяхан топ модель Д.Пүрэвсүрэн уул уурхайн компанийн нэгэн чинээлэг эртэй дэр нэгтгэн, цайг нь чанах болсноо мэдэгдэж, тун удахгүй нүсэр хурим хийхээ ч хэлж байсан. Үүнийгээ ч батлах гэсэн мэт нөхөртэйгөө гадаадын орноор аялж, хэзээний эхнэр нөхөр хоёр мэт зугаалах болсон. Тэрбээр хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэж, Мөнхжин охиноо дүүтэй болгосон. Тэгвэл саянаас нэгэн яриа чих дэлсэх боллоо. Учир нь топийг маань дахин хөл хүнд болсон гэнэ. Хэрвээ энэ яриа үнэн бол топ маань 3 дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж байгаа юм. Ямартай ч энэ мэдээлэлд эрхэм топ хариулт өгөх биз ээ.