Хүмүүс: Содтуяа | |
“Азийн модель” агентлагийн тэргүүн Содтуяа өөрөөсөө олон дүү залуутай хамтран амьдарч охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болсон. “Салсан эр эм хоёрын гээнд нь ч бий, гоонд нь ч бий” гэгчээр тэд хэвлэлээр сайн муугаа дуудалцаж байсан үе ч бий. Анхны амьдрал нь бүтэлгүйтсэнийг үл тоон Содтуяа өдгөө ч дүү залуустай найзалдаг гэнэ. “Хайр сэтгэлд баян, ядуу, насны зөрөө хамаагүй. Хайр л бол хайр. Тиймээс би дүүмэдхэн хайртай учирвал хоёр дахиа алдана гэж бодохгүй байна” гэж мисс бүсгүй ойр дотныхондоо зоригтой ярьдаг аж. Ямартай ч тэрээр ээлжит сонголтоо өөрөөсөө нэлээд дүү залууг сонгох нь тодорхой боллоо.