Хүмүүс: Г Отгонцэцэг | |
Энгэр задгай хувцас,эв хавгүй яриагаараа олонд танигдсан жүжигчин Отгонцэцэг сүүлийн үед театрын бүтээлээсээ илүүтэй ,дэлгэцийн бүтээлд хүч сорих болсон. Дуулвал дуулчихдаг,бүжиглэвэл бүжиглэчихдэг жүжигчин бүсгүй “Ододтой бүжиглэе”3 шоунд өрсөлдөж түрүүлсэн. Шоунд оролцохынхоо хажуугаар хамтран бүжиглэгчээ урхидаж амжсан тэрээр өдгөө дурлалдаа шатаж яваа. Сар шинийн баяр хуучраагүй байгаа энэ өдрүүдэд тэрээр час улаан торгоор гоёжээ.