Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодог тайлахаар болжээ

2013/02/18
Share |
Хүмүүс:
Олимпийн аварга Н.Түвшинбаяр зодог тайлахаар болжээ

Лондон 2012 олимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн  -100 кг  жинд мөнгөн медаль хүртсэн Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын өвдөгний гэмтэл маш хүнд бэртэл байсан талаар гадны хэвлэлийнхэн нэг хэсэгтээ л шуугиж байсан.
Н.Түвшинбаярын өвдөгний загалмай хэлбэрийн шөрмөс тасарсан хүнд бэртэл нь өдгөө 29 настай олимпийн хошой медальт жүдочныг зодог тайлахад хүргэж магадгүй бололтой . Загалмай хэлбэртэй шөрмөс нь өвдөгний дөрвөн гол шөрмөсний нэг бөгөөд энэ шөрмөсний гэмтэл нь маш хүнд бэртэл юм. Сар шинийн өмнөхөн АНУ-руу эмчилгээнд явсан аваргийг зодог тайлах болсон талаар мэдээлэл сүүлийн үед цацагдах болсон. Учир нь Спортын салбар хариуцсан яамтай болсноос хойш хамгийн их яригдсан, басхүү хамгийн их хүлээлттэй байсан Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн өнгөрөгч 7 хоногт батлагдлаа. Энэ бүрэлдэхүүн дунд жудо бөхийн дасгалжуулагч нарын нэрс дунд аварга Н.түвшинбаярын нэр толгой цохиж явна. Түүнчлэн Бээжингийн Олимпийн аварга Э.Бадар-Ууган бэртэлийн улмаас рингэндээ гарч чадахгүй, өдгөө спортоо хөгжүүлэхийн ажиллаж байгаа. Харин түүний араас ийнхүү Бээжин, Лондонгийн олимпоор биднийгээ баясгаж алтын үнэтэй мөнгөн медалийн зүүж ирсэн Н.Түвшинбаяр маань орох гэж байгаа юм биш байгаа.

Монгол Улсын шигшээ багт ажиллах дасгалжуулагчдын нэрс:


1. Жүдо:
Ардын багш О.Балжинням /багийн ахлах дасгалжуулагч/,
Гавьяат тамирчин Д.Баттулга /ахлах дасгалжуулагч-эрэгтэй баг/,
Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр,
ОУХМ Ш.Цэвэлмаа /ахлах дасгалжуулагч-эмэгтэй баг/,
Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од


2. Бокс:


Гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг /ахлах дасгалжуулагч/,
Спортын дэд мастер Э.Сайнбилэг,
Спортын мастер Б.Эрдэнэбаяр


3. Байт харваа:


ОУХМ Ж.Нарантуяа /ахлах дасгалжуулагч/,
Спортын мастер Ю.Ганзориг


4. Буудлага:


Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат /ахлах дасгалжуулагч/,
ОУХМ С.Адилбиш,
ОУХМ Ж.Ганхуяг


5. Хөнгөн атлетик:


Спортын мастер А.Амгалан


6. Тэшүүр:


Спортын мастер Д.Энхбаяр


7. Цана:


ОУХМ Д.Баттулга


8. Таэквондо:


ОУХМ Н.Эрдэнэбаатар


9. Шатар:


Их мастер Д.Шаравдорж


10. Хүндийг өргөлт:


Спортын мастер Я.Дөрвөнжин


11. Гимнастик:


ОУХМ Ц.Алтантөгс


12. Пара жүдо:


Спортын мастер Б.Нарантуяа


13. Пара буудлага:


ОУХМ В.Ганцоож


14. Пара байт харваа:


Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав


15. Пара хөнгөн атлетик:


Спортын мастер П.Пүрэвсүрэн


16. Пара цана:


Спортын мастер Ж.Дашдондог



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.