Хүмүүс: Ганчимэг | |
Монголын тайз дэлгэцийн урлаг хэзээд сайхан бүсгүйчүүдээр нүүр царай хийж, гоо үзэсгэлэн, авьяас чадвар нь урлагийн алтан тайзыг чимж ирсэн. Чухам тийм л эгшиглэнт эхийн охин, шинэ залуу үеийн гоо үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг нь залуу жүжигчин А.Ганчимэг. Тэрбээр хар багаасаа циркийн акробатын дугуйлангаас авахуулаад Монголын Хүүхдийн Ордны драмын дугуйланд явж, дунд сургуульд байхдаа телевизийн хөтлөгч хүртэл хийж, урлагаар амьсгалж өссөн ясны уран бүтээлч энэ хөөрхөн бүсгүй өдгөө манай мэргэжлийн том театрт хаягтай жүжигчин болжээ. Тэрээр өдгөө 23 настай . Энэ тэндхийн эрчүүдтэй нэр холбогдоод байдаггүй залуу бүсгүй найз залуутай болжээ. Хэдигээр түүнд харц шидэх, болзоонд урих эрчүүд байдаг боловч зөвхөн эмэгтэй хүнийг хүндэлдэг залуутай уулзахыг хүсдэг хэмээн нэгэн ярилцлагандаа дурьдаж байсан. Тэгвэл энэ удаа тэрээр өөрийн хүсэж байсан мөрөөдлийн залуугаа олсон бололтой.