Хошин урлагт “цахиур” хагалж яваа нэгэн үеийн бүсгүйчүүд

2013/02/18
Share |
Хошин урлагт “цахиур” хагалж яваа нэгэн үеийн бүсгүйчүүд

Монголын урлагийг, хошин урлаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Хамгийн олон өдөр тоглогддог, хамгийн олон үзэгчтэй гээд хамгийн хамгийнийг нэгэн доор цуглуулдаг эдний хамт олон өдгөө өнөр өтгөн болсон. Анх 20-иод жилийн өмнө хошин урлагт хөл тавьж байсан залуус өдгөө тус тусын хамтлагийг байгуулан үзэгчдийнхээ сонорыг мялаасаар байна. Урлаг залуужиж байгаа энэ үед тус хамтлагуудын чимэг болсон ,нэгэн үеийн авъяаслаг бүсгүйчүүдийн талаарх мэдээлэлийг бид бэлтгэлээ.

Хошин урлагийн “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяаг залуу хүн гэхэд чамлахааргүй сайн жүжигчин хэмээн үзэгчид үнэлдэг. Одоогоос 2 жилийн өмнө хуримаа хийж байсан бүсгүй саяхан 2 дах хүүхдээ өлгийдөн авчээ. Хэдийгээр нялх биетэй байгаа ч жүжигчин бүсгүй , шинэ тоглолтондоо оролцохоор ажилдаа шаргуу оржээ.

`Шинэ үе` продакшны ганц эмэгтэй жүжигчин болоод ч тэрүү нэлээд эрэлттэй байдаг байсан Ундармаа мартагдаж эхлэв бололтой.  Авьяасаараа яахын арагүй үеийн бүсгүйчүүдээс ялгарах болсон жүжигчин Туул хамтлагийнхаа жүжиг бүрийн гол дүрд тоглох болсон. Залуу жүжигчин гэхэд Оюунтуулын эрэлт ихэсч, сүүлийн үед хамтлагийнхаа жүжгүүдийн гол дүрд тоглох болсон билээ. гадна дотны кино, жүжиг зохиомжид урилгаар тоглоод амжсан бүсгүйг “Овжин охин” киногоор нь үзэгчид андахгүй.

 

Шинэ үе” продакшны жүжигчин О.Мөнхгэрэлийг торомгор алаг нүдгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Тэрээр  “Шинэ үе” продакшинтай ажил амьдралаа холбосон авьяаслаг залуусын нэг. “Шинэ үе “ продакшины захирал Бооёо нэгэн ярилцлагандаа : Энэ жил уран бүтээлийн хувьд арвин их ургацтай байлаа. Жүжигчдийн ур чадвар ч тэр улам сайжирч хөгжиж байна. Бидний залуучууд гээд байгаа Ганбаа, Билгүүн, Отгоо, Сөрөлт, Алдармаа, Мөнхгэрэл гээд нөхдүүд маань ардаа дахиад шинэ төгсөгчид авч дунд үеийн жүжигчид боллоо хэмээн хэлсэн байдаг. Үнэхээр л үзэгч бидний нүдэнд үргэлж залуугаараа харагддаг залуус ,аль хэдийнээ хойч үеэ бэлдээд эхэлжээ.

 

Монголын хошин урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэгд  зүй ёсоор ордог бүсгүй болох “Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа.  Царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хэлдэг. Тиймдээ ч Шинэ үе продакшны нүүр царай болж яваа нэгэн.  Харин сүүлийн үед нүцгэн биеэ үнэд хүргэн нэлээдгүй шүүмжлэлтэй нүүр тулаад буй жүжигчин бүсгүй дахин нүцгэлэх бодолтой байгаагаа хэлээж амжсан шүү.

Х-Түц хамтлагийн залуу жүжигчдын нэг Г.Нарансолонго урлагт ухаангүй дурласан нэгэн гэнэ. Тэрбээр өөрийнгөө ийн тодорхойлжээ. Хүүхдийн ордны драмын дугуйлангаас эхэлсэн урлагийн амьдрал нь түүнийг олны танил болгож, хоолтой нь залгуулж яваа. Харин жүжигчний хувьд урлагаар хоолоо олж идэж байгаа төдий бус амьдралынх нь утга учир гэж дээдэлдэг.Тэгэхээр Г.Нарансолонго өөрийгөө  амьдралын зорилготой, эрч хүчтэй, арвич хямгач, ажилсаг өөрөөр хэлбэл эрчүүдийн мөрөөдлийн бүсгүй гэдэгтээ итгэлтэй байдаг гэнэ лээ. Түүнчлэн үеийнхэн дундаа хамгийн чадварлагт ордог хөөрхөн бүсгүй маань хэд хэдэн дэлгэцийн бүтээлд хүч сориод амжсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
EugeneFum waawpnt http://www.dabliusound.it/priv acy.php?j=165 http://www.thalios.fr/706-peut erey-pas-cher.php http://www.imprimemoi.fr/302-n ike-lebron-2018.cfm http://www.etlalumierefut.fr/p arajumpers-qualité-510.php http://www.sunglassesoutletuk. nu/ray-ban-erika-wayfarer-469. htm Barbour Parka Damen Sale Cialis Originale Miglior Prezzo Montebello Canada Goose Xs Parajumper Nouvelle Collection Oakley Eyeshade Heritage Collection
IP:195.22.126.33  2017-12-18 17:56:24
Hlrhdswu Replica Hermes Handbags/ msi hermes 651 https://www.hermesblack.com/ joseph hermesYyrlpxme
IP:185.38.249.125  2017-12-18 22:33:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.