Хүмүүс: О Чулуунбат | Базарсад Жаргалсайхан | Ч Ганхуяг | |
Монголчууд нууц амрагийг “аргагүй амраг” хэмээн ардын дуундаа “мөнхөлсөн”. Сайхны төлөө харц буруугүй гэгчээр сэтгэл зүрхнийхээ дуудлагаар учирч, хувь тавилангаа холбохоос өөрцгүй болсон эрхмүүд цөөнгүй байдаг. Түүнчлэн, “ховсчин” Хүрэлбаатар, Дархан аварга Х.Баянмөнх нараас эхлээд “хоёр эхнэртэй байх хууль баталъя” гэх олны танил эрхмүүд олон бий. Гэвч бодит амьдрал дээр хоёр байтугай гурван эхнэр зэрэгцүүлээд “давхиж” буй нэр нөлөө бүхий улс төр, бизнесийн эрхмүүд цөөнгүй байдаг.
“Буян”-гийн Б.Жаргалсайхан
Хэзээ ч тэргүүн гудайж амьдрах ёсгүй эр хүн гэж байдаг бол “Буян” тодотголтой Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы анхны гэргий Б.Энхтогтох нь өндөр боловсролтой, дизайне мэргэжилтэй чамбай “Буян” компаний бүхий л загвар дизайн, байгууллагын ерөнхий өнгө төрхийг нуруу дээрээ үүрч ирсэн хатагтай. Туйлын даруу төлөв, эгэл жирийн энэ бүсгүйн хатуу, чамбай зан ихэмсэг, онгиргон ч гэмээр нөхрийг нь хаашаа ч хөдөлгөхгүй барьж яваа нууц хэмээн ойр дотныхон нь тодорхойлдог. Харин дараагийн гэргий нь н.Сэлэнгээ хэмээх бүсгүй байдаг. Анхны гэргийг нь бодвол ил шулуун, цагаан цайлган зантай, түс тас яриатай цэвэрхэн бүсгүй байдаг. Эр нөхрийнхөө компанийн ажилд төдийлөн оролцоод байдаггүй энэ бүсгүй Б.Жаргалсайханд ханийн халамж, хайр юуг харамгүй бэлэглэдэг, тийм ч болоод тэр үү, эрхэм бизнесмэн эднийдээ ихэвчлэн тухалж амьдардаг байна. Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монголд айлчилж, манай томчуудыг миссүүдтэй нь хуйлруулсан зуны тэр өдрүүдэд ноён Б.Жаргалсайхан энэ гэргийгээ анх удаагаа олны өмнө ил гаргаж байсан билээ. Өөрийнх нь хэлсэнчлэн аль сайхан ааштайгийнх нь гэрт очиж хоног төөрүүлдэг хэмээн хошигнон ярьж байсан хоёр гэргийнхээ халамж хайранд чамгүй олон жил өлгийдүүлсэн жентельмэнийн зургаа дахь буюу отгон хүүхдийг залуу дуучин П.Өнөржаргал хэмээх бүсгүй төрүүлээд байгаа. Угийн урлаг тэр дундаа рок поп орчин үеийн урлагт тунчиг элэгтэй, поп хатагтай Б.Сарантуяагийн үеэс Монголын хөнгөн хөгжмийн урлагийг үнэнчээр дэмжиж ирсэн ноён Б.Жаргалсайхан амьд хөгжмийн “Эволюшн” хамтлагийг компанийнхаа дэргэд байгуулж, байсан. “Эволюшн” хамтлаг “ABBA”-гийн дууг дуулдаг байсан билээ. Харин хамтлаг тарсны дараа тус хамтлагийн гишүүн залуу дуучин П.Өнөржаргал Б.Жаргалсайханы “нуган үр”-ийг төрүүлж, машин тэрэг, байр сууцаар тэтгүүлэн тав тухтай амьдарч буй билээ. Урлагт хайртай, авьяасыг хүндэлдэг хувь хүнийх нь араншин дийлж ноён Б.Жаргалсайхан, П.Өнөржаргал бүсгүйн гайхалтай чадалтай хоолойнд сэтгэл татагдсан биз ээ.
УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат
Хэдийгээр тухайлан хувийн бизнес эрхэлж байгаагүй ч ноён О.Чулуунбат бэлтэй бизнесмэнүүдээс дутахгүй хөрөнгөтэй эр. Түүн шиг Төв банкийг олон жил толгойлсон хүн үгүй. Тиймдээ ч Монгол банкаар овоглодог энэ эрхмийн хувийн амьдрал тэгтлээ нууц биш. Өөрөө ч мужик зантиай, нээлттэй сэтгэлгээтэй хүн учраас элдвийн үг хэл, нэр хочинд ач холбогдол өгч, гудийгаад байдаггүй. Түүний анхны гэргий Баасансүрэн хэмээх эгэл бүсгүй бий. Амьдралынх нь анхны хань энэ бүсгүй ноён О.Чулуунбатад хүү, охин төрүүлж өгсөн нь өдгөө хоёулаа өрх тусгаарласан. Ууган хүү Ч.Бөрдөнбат нь Очгэрэл хэмээх бүсгүйтэй хуримласан бол охин Ч.Агиймаа нь С.Жавхлангийн экс хадам “Торгоны зам”-ын Гантөмөрийнд бэр орж, хоёр хүүхэд төрүүлсэн. Дараагийн гэргий нь хатагтай Цэндмаа. Цагтаа гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж, залуу халуун насандаа гунхаж явсан цуутай сайхан хүүхэн ноён банкирт 49-нийх нь жил дээр хэнз охин төрүүлж өгөн нялхруулж байсан цаг саяхан. Ноён О.Чулуунбат “хэнз охин үр минь дахин 20 жил амьдрах үүрэг даалгавар өглөө, хайрандаа нялхарч байна” хэмээн хэвлэлээр ярьж байсан билээ. Ховор нандин хөөрөг, эртний үнэт эдлэл цуглуулах хоббитой тэрбээр гэргий Цэндмаадаа Дондогдулам хатны хөөрөг авч өгч бэл нүнжиг, сэтгэл юугаа илэрхийлж байсан ч удаатай. Хувийн цуглуулгандаа 12 хөөрөгтэй, зөвхөн нэг хөөрөгнийх нь ижил Солонгост 120 мянган ам.доллараар зарагдаж байсан гээд бодохоор бэл бэнчинг төвөггүй тодорхойлж болохуйц тэрбээр хөрөнгө орлогоо 2-3 тэрбум хэмээн тодорхойлж байсан билээ. Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хэнд ч падгүй гэдэг ч угаас хов живэнд дуртай дээдсийн хүрээнийхэн ноён Чукагийн хувьйн амьдралдаа хийсэн томоохон өөрчлөлтийн талаар ханцуй дотроо сэм шивнэлдэх болсоор удаж байна. Өдгөө тавин таван настай эрхэм гэргий Цэндмаагаасаа өрх тусгаарлаж, өөрийнхөө охиноос балчир шахуу Жимсээ хэмээх бүсгүйтэй хамт амьдраад чамгүй хугацаа өнгөрч байна. Залуу бүсгүйг нэгэн үе “Hi-Fi Records”-ын худалдагчаар ажиллаж, цэнхэр дэлгэцээр цомог сэлт танилцуулдаг байснаар нь уншигчид андахгүй сайн танина. Сүүлийн үед “Чингис хаан” банкны үүдний ресепшнээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан Жимсээ бүсгүй эрхмийн ивээлд багтах болсон нь чухамдаа аргаүй сэтгэлийнх үү, амьдралын шаардлага байсан уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.
“Хас”-ын Ч.Ганхуяг
Хүний амьдралд юу ч тохиолдож болох ч, зам мөрөө бодож явахгүй бол хожим хойно гарч ирэх үр дүн нь хамгийн чухал юм даа. Уг нь банкны салбартаа гайгүй дөнгүүрт тооцогдох боловсон хүчний нэг “Хас”-ын тодотголтой эдийн засагч Ч.Ганхуяг. Гэвч харамсалтай нь түүнийг өөдөө шат ахих бүрт өнөө эхнэр хүүхдийн асуудал сөхөгдөнө. Гэхдээ зүгээр нэг хүүхэд биш хүнд өвчиндөө шаналсан хүүгээ орхисон хэмээн өрсөлдөгчид нь өөдөөс нь “нулимах “нь гэм биш зан болчихсон. Яагаад гэвэл түүний явж өнгөрсөн “мөр”. Түүний анхны эхнэр нь гэж олноо “Улаан загалмай” –н гэгддэг УИХ-ын гишүүн Л.Одончимэдийн охин Одгэрэл. Эдүгээ урлагийн зөвлөлд давгүй алба хашдаг энэ бүсгүй хоёр дахь амьдралаа зохиож, сэтгэл хангалуун амьдарч байгаа ч, өвчтэй хүүхдийнхээ төлөө өдөр бүр шаналж явдаг Монгол бүсгүй. Харин түүний хоёр дахь хань н.Уянга гэх бөгөөд олны хараанд байнга өртдөг. Загварынхан дундаа “хар” Уянга хэмээн нэрлэгдсэн ч хүссэн зорьсондоо хүрч банкны захирал, Монгол Улсын Сангийн сайдыг өөрийн болгож дөнгөсөн. Банкинд тиллер хийж байсан үеэсээ захирлынхаа анхаарлыг татах гэж нэлээд хичээл зүтгэл гаргасан гэдэг. Ингээд Ч.Ганхуягийн хоёр дахь амьдралд хөл тавьсан тэрээр ёстой бод идсэн боохой шиг хаан ч явсан хамтдаа явах болж. Тэрээр дээд зиндаанд орохын тулд хайртай байсан Ди жи Амайг хаяж зөвхөн банкныхаа захирлыг харах болсон гэдэг.