Хүмүүс: Т Өөдөө | |
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж, бусдад худалдсан хэргээр хэцүү нэртэд морилж, хэсэг хугацаанд шийтгүүлсэн "Ice Top" хамтлагийнхан олны нүднээс нуугдах болсоор удаж буй. Харин тэд энэ удаа ичээнээсээ гарч шинийн 2-нд өөрсдийн бие даасан тоглолтоо хийсэн. Дуулсан дуу бүртээ хараал ерөөл урсгадаг залуус хөтлөгч Өөдөөг нэгэн дуундаа даанч муухайгаар хэлсэн. Рок попын хамтлаг дуучдыг элдвээр доромжилсон "За за" дуугаараа олныг шуугиулсан "Ice Top"-ын залуус Өөдөөг хэтэрхий туранхайн дээр өгзөг, хөх муутай хэмээн шоолсон. Энэ дуунаас болж жүжигчин бүсгүй нэлээд эвгүй байдалд орсон гэдэг. Арга нь барагдахдаа "Надад өгзөг, хөх байгаа. Гэхдээ тийм ч том биш л дээ" гэж ирээд л баруун солгойгүй ярьж явах болсон аж. Улмаар тус хамтлагийн залуусыг хөгжмийн нэвтрүүлэгтээ уриад баахан муулсан гэж байгаа. Ямартай ч хамтлагийн залуус Өөөдөөгөөс албан ёсоор уучлал гуйхгүй л бол одоог хүртэл гомдож явдаг гэнэ лээ.