Хүмүүс: Агиймаа | |
“B” продакшнаар овоглон “Lonely night” дуугаар олны танил болсон чадварлаг дуучин Э.Агиймаа өдгөө үрийн зулай үнэрлэн, гэр бүлтэй болсон билээ. Түүний хувьд дөнгөж 19 насандаа дуучин Д.Болдын студитэй гэрээ байгуулан өвөрмөц хоолой, өнгө төрхөөрөө дуучдаас ялгаран олонд танигдсан нь саяхан мэт санагдана. Тухайн үед царайлаг, ганц бие сайхан дуучныг сонирхох залуус бишгүй байсан ч “Өөртөө итгэлтэй, өөрийгөө хүндэтгэдэг залуус таалагддаг” хэмээн итгэлтэйгээр хэлдэг байв. Агиймаагийн амьдралын бас нэгэн том сенсааци нь нүцгэн зургаа авахуулсан явдал байв. Мобиком корпорацитай гэрээ байгуулан 22 сая төгрөгөөр нүцгэн зургаа элдвээр авахуулсных нь дараа түүнийг сайн муу олон хэл ам дагасан. Тэгвэл мөнгөний ханш чанга байх үед 22 саяаар нүцгэлж байсан бүсгүй , тэр үедээ үнэхээр шуугиулж байжээ.