Охиноо алдсан гэх Аятунгаагийн нөхөр Филиппин улсын тэрбумтны хүү байжээ

2013/02/22
Share |
Хүмүүс:
Охиноо алдсан гэх Аятунгаагийн нөхөр Филиппин улсын тэрбумтны хүү байжээ

Манай улсын иргэн 21 настай, загвар өмсөгч Т.Аятунгааг хүүхдийн эсрэг гэмт хэргээр интерполоор эрэн сурвалжилж байгаа талаар бид өмнө нь мэ­дээлсэн.

 

Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт олон нийтэд хандаж, дээрх асуудлыг эрс няцаасан төдийгүй өөрийгөө таван сартай охиноо хулгайд алд­сан хохирогч хэмээсэн. Түүний хэлж байгаагаар таван сартай охиныг нь хулгайлаад алга болсон гэх Чарльз Эргэнтэй 2011 оны долоодугаар сард танилцаж, дотноссон аж.

 

Улмаар өнгөр­сөн оны есдүгээр сард Фи­липпин улсад амьдрахаар охин Тэргэлсар, ээж Солонго нарын хамт яв­жээ. Очсон даруйдаа хүүхдийнхээ эцэг Чарльз Эргэнтэй хуримын ёслол хийсэн ч гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй гэдэг.

 

Тэгвэл зарим эх сур­валжийн өгүүлж буйгаар хүүхдээ хулгайлсан хэ­рэгт холбогдоод буй олон улсын иргэншилтэй Чарльз Эргэн нь Фипиппин улсын тэрбумтны хүү аж.

 

Харин Т.Аятунгаагийн хам­таар интерполоор эрэн сурвалж­лагдаж буй түүний ээж Со­лонго нь удган гэнэ. Тэр­бээр тус улсын Шангрила аралд бөөлж, ёс бус авирласан ту­хай эх сурвалж хэлж байна.

 

Харин өөрийгөө хохирогч хэмээн мэдэгдээд байгаа Т.Аятунгаа нь нөхөр Чарльз Эргэн болон түүний хоёр найзтай нийлж Монголд их хэмжээний мөнгө угаасан байх магадлалтай гэнэ.

 

Энэ талаар ЦЕГ-ын ОНХХ-ийн дар­га, цаг­даа­гийн ху­ран­даа Т.Сайн­жаргалаас тод­рууллаа.

 

Зөвхөн Т.Аятунгаагийн гомдлын дагуу хэргийг шалгаж байна

- Манай улсын хоёр ир­гэ­нийг интерполоор   эрэн  сур­­валжилж  байгаа мэдээ­лэл олны анхааралд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Олон улсын цагдаагийн байгууллагын эрэн сур­валж­лах нээлттэй хэсэг дээр манай улсын хоёр иргэн бо­лох Т.Аятунгаа болон түү­ний ээж Солонго нарыг хайж байгаа талаар мэдээлэл гарсан байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрх, эрх чөлөөний тухай хоёрдугаар бүлэгт тодорхой заалт бий. Тодруулбал, Монгол Улс өөрийн харьяат иргэнийг гадаад оронд эрүүгийн ха­риуц­лага хүлээлгэх буюу гэмт хэрэгт шалгуулах, ял шийт­гүүлэхээр шилжүүлэн өгөхийг хориглоно гэсэн байдаг.

 

- Гадаадад гэмт хэрэг үйлдсэн ч өөрийн улсын ир­гэнээ тухайн оронд барьж өгч,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн орчин байхгүй гэсэн үг үү?
- Тийм ээ, ганцхан Монгол Улсын Үндсэн хуульд ч биш ардчилсан орнуудад үүнийг хориглодог. Өөрөөр хэлбэл, бид га­даадад гэмт хэрэг хийсэн Монгол Улсын иргэдтэй хол­боотой мэдээллийн дагуу иргэдийг баривчилж тухайн улсад хүргүүлдэггүй.

 

- Өнгөрсөн лхагва гарагт Т.Аятунгаа мэдээлэл хийх үеэрээ өөрийг нь хи­­лээр нэвт­рүүлэхгүй гэ­сэндээ ин­терполоор эрэн сур­вал­жилж байна гэсэн. Түү­­ний хэлж байгаа шиг интер­полоор хэн нэгний ху­­вийн асуудалд оролцож болдог хэрэг үү?
- Үгүй. Интерпол бол олон улсын цагдаагийн бай­гууллага. Хэн нэгний хувийн хүсэлтийн дагуу хүнийг эрэн сурвалжилдаггүй гэж ойлгож болно.

 

- Интерполоор эрэн сур­­валжилж буй Т.Аятун­гааг ямар хэргээр шалгаж байгаа юм бол?
- Т.Аятунгаа гэх эмэгтэй таван сартай охиноо Филипин улсад алдсан тухай гомдлоо хуулийн дагуу гаргасан. Одоогоор гомдлынх нь дагуу Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байна.

 

- Манайд Филиппинд очиж хүүхдийг нь хайж, хэр­гийг мөрдөх эрх зүйн орчин бий юу?
- Одоогоор тийм эрх зүйн үндэс алга. Зөвхөн дип­ломат буюу гадаад харил­цааны шугамаар хуулийн хүрээнд шалгаж өгөх хүсэлт тавих л эрхтэй.

 

- Зарим эх сурвалж Т.Аятунгааг өөрийн нөхөр гэх Чарльз Эргэн болон түү­­ний хоёр найзтай хамтарч “CNI INC” ком­па­нийн нэрээр Монголд их хэмжээний мөнгө угаасан гэж мэдэгдэж байна?
- Дээрх компанитай хол­боотой Эрүүгийн цагдаа болон мөрдөн байцаах газар мөрдөн шалгаж байгаа зүйл алга. Хэрвээ иймэрхүү мэ­дээлэл байгаа бол түүнийг шал­гах болно.

 

Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Udhchaex , https://www.google.no/mymaps/v iewer?usp=sharing&mid=1FgZd2xo fnxSCOScxb7bkjlh-_65JjLdu , https://www.google.jo/mymaps/v iewer?usp=sharing&mid=13Hyq44e snTprVEp8k1zed9y5pRHZN5OZ , https://www.google.hr/mymaps/v iewer?usp=sharing&mid=11tXxJ0O BE4SlMvAH5Z628RhfGdc-TA9C ,
IP:146.185.201.166  2018-12-17 05:57:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.