Өөрийнхөө ертөнцөөр аялахад бэлэн үү?

2013/02/22
Share |
Хүмүүс:
Өөрийнхөө ертөнцөөр аялахад бэлэн үү?

Энэ сарын 16-ны өдөр нээлтээ хийн, хөгжим сонирхогчдын дунд шуугиан тариад байгаа “Брос Рекордс Монголиа” компанийн “Ертөнц” цомог дахин хэвлэлтэнд орохоор БНСУ-г зорьсон байна. Худалдаанд гараад арав гаруйхан хоног болсон ч нийгэмд, тэр дундаа залуусын дунд сонирхолтойгоор “мода” болоод байгаа тэнгэрийн өнгөт энэхүү цомог нь бүхэлдээ тодорхой зохиомжинд агуулагдаж тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг авиа чимээ, аялгуу хөгжмүүдээр илэрхийлсэн юм. Өдөр бүр яаран гүйлдэх өндөр хэмнэл бүхий өнөөгийн нийгэмд амьдрах зав чөлөөгүй эрхэм таны өөртэйгөө хамт байх хамгийн нандин хоромд тань “Ертөнц” цомгийг зориулан бүтээлээ. Та эндээс амар амгалан орчныг бий болгох арван гайхалтай бүтээлээр дамжуулан бардамнал, тайвшралыг зэрэг олохоос гадна басхүү гайхамшигтай романтик ертөнцөөр аялах болно. Эрхэм сонсогч та өөрийнхөө “Ертөнц”-өөр аялахад бэлэн үү?

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.