“Нууц ноёнтон”-ы нууц авъяас

2013/02/22
Share |
Хүмүүс:
“Нууц ноёнтон”-ы нууц авъяас

Монголын анхны продюсоеруудын нэг “Сонор”-ын Томоо хэмээх нэрээр 20-иод жилийн өмнөөс бидний танил болсон хүн бол Эрдэнэтийн уугуул М.Болд. “Уран бүтээлчдийн нэгдүгээр нэгдэл”-ийн продюсер, КУДС-ын жинхэнэ “зэвүүн” багш гэгдэх тэрээр рок попын ертөнцөд хамгийн хүндтэй хүмүүсийн нэг. Сонирхолтой нь нийтийн дунд нэр нь л алдаршсан “нууц ноёнтон” Томоог гудамжинд таарсан хэн ч "Акапелла","Алтан ураг","Татар", "Шөнийн галт тэрэг" хамтлагуудын бичлэгийн продюсер,  "Introduction to nomads", “Ертөнц” цомгууд, "Сайн уу амьдрал минь", "Төрийн дайсан" уран сайхны кинонуудын ерөнхий продюсероор ажилласан М.Болд гэж танидаггүй юм билээ. “Энэ чинь л миний хамгийн том давуу тал” хэмээн олзуурхдаг продюсер Томоо заримдаа автобусанд суугаад явсан ч санаа амар шүү дээ гээд инээдэг тун ч энгийн нэгэн. Сонирхуулахад “Брос Рекордс Монголиа” компанийн ерөнхий продюсер Томоо “Ертөнц” цомогт багтсан “Хурай хурай хурай” бүтээлээ өөрөө дуулсан гэнэ шүү. Хэзээд хөшигний ард байдаг продюсер Томоо хөгжмийн зохиолч Г.Ононгийн хамтаар “Хурай хурай хурай” бүтээлийг амилуулсан нь олон хүний хувьд сюрприз болсон нь лавтай.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
bkagni KNtCneiluguvtnbloz, [url=http://jsrlmqstrfcy.com/] jsrlmqstrfcy[/url], [link=http://bysmaxxudpnx.com/ ]bysmaxxudpnx[/link], http://pomiqxyrmycn.com/
IP:46.161.9.48  2017-05-15 22:46:54
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.