Хүмүүс: Э.Одгэрэл | |
Олны танил бүсгүйчүүд өмссөн зүүсэн алхаа гишгээ бүрээрээ бусдыг үргэлж үлгэрлэж байдаг. Тэр дундаа загварынхны өмсөж зүүж, уудаг иддэг, уулзаж ,учирдаг нь хүртэл олны анхаарлын төвд оршдог.Олны танил сайхан бүсгүйчүүдийн хоолны жор их энгийн юм.Э.Одгэрэлийн хувьд “сайхан” байхын нууц нь устай л холбоотой. Харин түүнийг чимдэг ярзайсан цагаан шүд нь бол 10 мянган долларын үнэтэй. Тэрээр энэ шүдээ Монголдоо толгой цохих эмнэлэгт хийлгэжээ. Хамгийн хэцүү нь шаазан шүд хэт халуун, хүйтнийг их мэдэрдэг болохоор ихэвчлэн бүлээн хоол хүнс хэрэглэдэг гэнэ лээ. Тэгвэл энэхүү шаазан шүднийхэн мөнгийг Л.Батжав ноёнтон өгсөн гэнэ."Наян жилийн туршлага, насан туршийн хэрэглээ" - гээрээ гоёдог АПУ-гийн Л.Батжав захирлыг цэмцгэр дэгжин эр гэдгийг хүрээнийнхэн нь хүлээн зөвшөөрдөг. Монголын хүсэмжит 10 бүсгүйн жагсаалтыг бахархалтайгаар манлайлж буй "Мөнхийн залуу нас" өргөмжит топ модель О.Одгэрэлтэй ил далд нэр холбогдсоор ирсэнд нь одоо хууль ёсны гэргий нь ч цочирдохоо больсон гэдэг. Ямартай ч тэр 2-ын харилцааг бүх хүмүүс мэддэг болжээ.