“Х-Түц” продакшины жүжигчин Тэмка хэнтэй хуримлачихваа?

2013/02/23
Share |
Хүмүүс: Нарансолонго | 
“Х-Түц” продакшины жүжигчин Тэмка хэнтэй хуримлачихваа?

С.Тэмүүжин, Г.Нарансолонго хэмээх нэрний араас “Х-Түц” хамтлагийн нэр бичигддэг. Энэ хамтлагаас тэдний амьдрал, уран бүтээлийн гараа эхтэй. Эр хүн боловсрол мэдлэгтэй, чадалтай байж, түүнийгээ  брэндээр чимвэл гоё харагдана гэж үздэг "Х Түц" хамтлагийн жүжигчин  С.Тэмүүжингийн уран бүтээлч, жүжигчин  болох үндэс нь Boomtown хамтлагтай салшгүй холбоотой нь мэдээж. Анх жүжигчин залуу маань эхнэрийнхээ чихэнд татагдаж байсан. Энэ тухай тэрбээр “Анх 2007 онд үндсэн жүжигчнээр орж байсан. Энэ үеэс эхлэн сайн  таньдаг болж байлаа. Анх нэг жүжигт эхнэр, нөхөр болж тоглож байсан юм. Тэгэхэд хажуугаас нь харахад чих нь таалагдсан. Гэхдээ ийм жүжигчин байдаг гэдгийг мэддэг байсан л даа.  Ер нь эрэгтэй хүн эмэгтэй хүний анзаараагүй зүйлийг нь олж хардаг. Одоо ч хааяа найз нөхөд, хамт олондоо ярихаар намайг шоолдог юм” хэмээн дурссан. -Харин Нарансолонго нөхрийнхөө цэвэрч, дэгжин байдалд татагдсан гэдэг. Ер нь хажууд нь байхад түшигтэй хүн гэж тодорхойлсон бөгөөд ханьдаа хайртай, халамжтай байхыг хичээдэг аж.. Тэд 2010 оны 3 дугаар сарын 18 буюу цэргийн баярын өдөр хүүтэй болсон бөгөөд Анар-Од хэмээх содон нэрийг хайрласан. Хосуудын талаар элдэв мэдээлэл гардаг ч , өдийг хүртэл тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байна. Тэмка саяхан нэгэн киноны зураг авалтийн үеэр хуримлажээ. Энэ зургийг харсан зарим хүмүүс ихэд гайхсан бололтой. Ямартай ч авъяаслаг хосууд маань өдгөө охин ,хүү 2-тойгоо аз жаргалтай амьдарч байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.