Хүмүүс: Батчулуун Маралжингоо | |
Хүчирхэг дуу хоолой, содон стиль имижээрээ залуусын анхаарлыг татдаг Б.Маралжингоо шинэ уран бүтээлийнхээ ажилд шаргуу оржээ. Дуучин бүсгүй ая зохиогч Ганг, дуучин Дэйзи, дууны инженер Рагутай хамтран шинэ дуунууд дээр ажиллаад дууссан гэнэ. Мөн дуучин бүсгүй саяхны нэгэн ярилцлагадаа “Надад хэмжээ чухал биш, бие эрүүл, хэвийн хэмжээтэй байх л чухал. Иймэрхүү зүйлд анхаарахаа больсон” гэжээ. Мөн тэрбээр 83 кг-аас 49 кг болтлоо турж чадсан нууцаа дэлгэхдээ “Турахын тулд маш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Идэж байгаа зүйлээ судалж, олон зүйл бодолгүй дасгалаа хийгээд байвал нэг мэдэхэд л турчихна. Зарим хүн долоо хоног, сарын дотор турчих юм шиг ид шидэд итгэдэг. Богино хугацаанд жингээ хасахгүй бол сэтгэл санаагаар унаж, шантардаг. Би турахдаа хоёр жил зарцуулсан. Сүүлдээ дасгал хийхгүй л бол бие тавгүйтэж, ямар нэг зүйл дутагдаад байдаг болчихдог юм билээ. Одоо тэр үеэ бодоход харьцангуй залхуу болжээ” гэсэн байх. Тэгэхээр дуучин бүсгүйн тураах жор нь шаргуу хөдөлмөр гээд хэлчихэд буруудахгүй болов уу.