Хүмүүс: Б Бадамцэцэг | Х Бадамгэрэл | |
Эр хоёр загал гэгчээр загварынхан дунд “эм хоёр загал” бий болжээ. Мисс Бадамцэцэг,Б, Х.Бадамгэрэл хоёрыг багш шавийн барилдлагатай гэдгийг бүгд мэдэх биз. Мисс Ч.Содтуяа жил бүрийн “Мисс Монголия”-д шавь нараа сойдог. Түүний шавь нар нь ч багшийнхаа итгэлийг алдаж байгаагүй. Ялангуяа Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг нар Ч.Содтуяагийн хайртай шавь нарын нэг. Хүмүүжил сайтай, ухаалаг, боловсролтой, хөдөлмөрч, хичээнгүй гээд л энэ хоёр миссийг магтах хүн олон байсан ч сүүлийн үед ээлж ,дараалласан нүцгэллэтээс нь болоод нэр хүнд нь навс унаад буй. Сүүлийн үед мисс Х.Бадамгэрэл, Б.Бадамцэцэг хоёр байнга л хамт явах болжээ. Тэд дуурийн, драмын театрт, Соёлын төв өргөөнд ч хамт л явж харагдах болсон. Хамгийн сүүлд л гэхэд нэгэн шөнийн клубп тэд хамтдаа зочилжээ. Ямартай ч 2 Бадамаа 2-уулаа шоудах дуртай гэнэ лээ.