Дунд сургуулиуд ”Цанын хичээл”-ийг сургалтын хөтөлбөртөө орууллаа

2013/02/26
Share |
Хүмүүс:
Дунд сургуулиуд ”Цанын хичээл”-ийг сургалтын хөтөлбөртөө орууллаа

Өвлийн улиралд иргэдийг эрүүл агаарт амрах, залуусд эрүүл спортлог амрах боломжийг олгож эрүүл амралтыг уриалдаг газар бол яах аргагүй Үндэсний бүтээн байгуулалт Скай Резорт цанын бааз билээ. Энэ удаад Скай Резорт компани бидний ирээдүй болсон хүүхэд залуус мөн ирээдүйнөвлийн спортын тамирчидаа бэлтгэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд тусгайлан Сурагч хөтөлбөрийгхэрэгжүүлжээ. 

 

Үүний үр дүнд дунд сургуулиад эхнээсээ сурагчдынхаа спортын боловсролд анхаарч  уулын цана болон  гүйлтийн цанын хичээлийг сургалтын хөтөлбөртөө хамруулаад байна. Одоогоор "HOBBY school", "INTERNATIONAL school", "BRITISH school" зэрэг дунд сургуулийн сурагчид анги хамт олноорооажлын өдрүүдэд тогтсон цагтаа цанын баазад ирж цанын хичээлдээ хамрагдаж байгааг дуулгахад таатай байна. 

 

Бага дунд сургуулиуд болон эцэг эхчүүд хүүхдийнхээ спортын мэдлэг, хүсэл сонирхолд анхаарч бага наснаас нь эхлэж өвлийн спортоор хичээллүүлж байгаа нь талархууштай.

 

Бидний ирээдүй хүүхэд залуус!


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!