Жүжигчин Нарансолонго ,нөхрөөсөө болоод хамтлагаасаа гарсан уу?

2013/02/27
Share |
Хүмүүс:
Жүжигчин Нарансолонго ,нөхрөөсөө болоод хамтлагаасаа гарсан  уу?

Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Хэдийгээр тэд таван насны зөрүүтэй ч Хошин урлагийн “X ТҮЦ”  хамтлагаас төрж гарсан насны зөрүүтэй  хосуудын тоог нэмж, Тэмүүжин, Нарансолонго хоёр олны хэл аманд багагүй өртөж, элдвээр хэлүүлэн байж хамтын амьдралаа зохиосон.  Олон жил ганцаараа явж, охиноо өөрөө өсгөж байсан алаг нүдэн Налансолонго олон насаар дүү залуутай хамтын амьдрал зохиож, хосууд маань Т.Анар-Од нэртэй хөөрхөн хүүтэй болсон. Гэвч сүүлийн үед тэдний харилцаа тун тааруухан байгаа гэнэ. Үүнээс гадна  шоу цэнгээнд хэт дурлах болсон нөхрөө татаж авах гэж жүжигчин бүсгүй чамгүй зовж байгаа сурагтай. Архи уухгүй, оройтохгүй хэмээн үргэлж ам тангараг тавьдаг жүжигчин Тэмка сүүлдээ  Г.Нарансолонгын эвийг олохын тулд  “Миний хань намайгаа уучлаарай. Би ахиад л чинийхээ үгэнд оролгүй архи уучихлаа. Муу хог....” хэмээн цахим хуудсаар дамжуулан эхнэрээсээ уучлалт гуйсан байх юм. Таван насаар дүү нөхрийнхөө аясыг харж, хувийн амьдралдаа анхаарал хандуулж байгаа жүжигчин бүсгүй маань тайзнаас буух шийдвэр гаргаж, “Х ТҮЦ” хамтлагийн сүүлийн тоглолтонд хүртэл оролцохоос татгалзжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!