Мэдээллийн сайтуудын ассоциаци ХХЗХ-той хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа

2013/02/27
Share |
Хүмүүс:
Мэдээллийн сайтуудын ассоциаци ХХЗХ-той хамтран ажиллахаар гарын үсэг зурлаа

Мэдээллийн сайтуудын ассоциаци болон Харилцаа холбооны зохицуулах хороо өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Мэдээллийн сайтуудын ассоциацийн гишүүн сайтууд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмыг мөрдөн ажиллахаар болж байгаа юм.

 

Үүнээс өмнө буюу 2013 оны I сарын 05-ны  өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн тухай тогтоол гаргасан. Уг тогтоолд “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем”-ийн мэдээллийн санг үүсгэх, ашиглахад шаардлагатай хуулийн этгээд болон иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллээр  хангаж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Пүрэвдорж, Тагнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэл нарт үүрэг болгоод байсан юм.

 

Өөрөөр хэлбэл “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний мэдээллийн сан, үүрэн холбооны операторуудын хэрэглэгчийн мэдээллийн санд үндэслэн тухайн санал, сэтгэгдэл оруулж буй хэрэглэгчийн мэдээллийг бүртгэлжүүлсний үндсэн дээр гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдэл бичсэн этгээдийг системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авдаг болно гэх байгаа ч нөгөө талаар иргэний санал сэтгэгдэл, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нөхцөл байдлыг хумьж байсан юм.

 

Тодруулбал, иргэн өөрийн үзэл бодол санал сэтгэгдлээ бичихийн тулд регистрийн дугаар, утасны дугаараа оруулж, энэ нь цаанаа үүсгэгдсэн мэдээллийн санд автоматаар шалгагдан үнэхээр тийм өгөгдөлтэй бодит хүн оршдог нь батлагдвал сэтгэгдэл бичих зөвшөөрөл бүхий бар код өгөгдөж саналаа үлдээх эрхтэй болох байлаа.

 

Эл асуудлын тухайд Мэдээллийн сайтуудын ассоциаци нь сайтуудын сэтгэгдэл бичих “талбар” нь хэн нэгнийг гүтгэн доромжлох ёсгүй гэдэгтэй санал нэгдсэн ч сэтгэгдэл бичих эрх авах, бүртгүүлэх хэлбэрийг эрс эсэргүүцэж, мэдэгдэл гаргаж байсан юм.

 

Үүний дараа Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мэдээллийн сайтуудын ассоциаци хэлэлцээрийн ширээний ард сууж, харилцан ойлголцсоны үр дүнд Засгийн газрын тогтоолыг журам болгон өөрчилж, 2 сар гаруй хугацаанд хамтран ажилласны үр дүнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмыг боловсруулж дууслаа.  

 

Энэхүү журмыг Мэдээллийн сайтуудын ассоциаци дэмжин ажиллаж, цаашид энэхүү журамд заасны дагуу үүрэг хүлээн ажиллахаа илэрхийлэн өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурслаа. Ингэснээр журам хүчин төгөлдөр болж III сарын 15-наас эхлэн мөрдөн ажиллах болж байгаа юм.

 

ХХЗХ дарга Б.Балгансүрэн:

 

Мэдээллийн Сайтуудын Ассоциацийн тэргүүн Б.Оюунгэрэл

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!