Хүмүүс: Баярмагнай | |
“Маск” продакшины жүжиигчин Баярмагнайг алиа хошин зан, цээлхэн дуулдаг дуугаар нь уншигчид маань андахгүй болов уу? Тэрээр сүүлийн үед аливаа арга хэмжээн дээр очихдоо үзэсгэлэнт гэргийгээ дагуулан ирэх болсон. Баярмагнайгийнх 1 хүүтэй бөгөөд хосууд энэ удаа бүл нэмэхээр болжээ. Гавъяат жүжигчин Бооёогийн найранд хосууд хүрэлцэн ирсэн юм. Түүний үзэсгэлэнт гэргий энэ удаа өхөөрдөм гэдгээ нуух гэсэн ч бидний дуранд ийнхүү өртсөн юм.