Хүмүүс: П Эрдэнэзаан | |
"Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзааны гэргий Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш ажилтай. Оюутан ахуйдаа танилцаж, ханилсан тэд өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болжээ. Он удаан жил ханилсан хосууд хоорондоо улам л адилхан болдог гэлцдэг. Тэгвэл жүжигчин Эрдэнэзаан эхнэртэйгээ тун адилхан стиллтэй болжээ. Хосуудын үсний засалт ирсэн зочдын анхааралыг яахын аргагүй татаж байсан юм. Нэг нууц задлахад хосууд, удахгүй бүл нэмэх гэж байгаа ажээ.