Хүмүүс: Ч Ундрал | |
Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэтэй, чамин байдаг юм гэж ярих дуртай энэ авьяаслаг бүсгүй дуулж, жүжиглэж, бас хагас нүцэглэж, телевизийн эфирт байнга гарч, эрчүүдийн анхаарлыг татаж, эмс хүүхнүүдийн атааг хөдөлгөдөг байсан цаг саяхан. Гэвч олны анхаарлыг байнга татдаг байсан жүжигчин “HERO Entertainment”-ийн захирал найруулагч Баатартай гэр бүлийн амьдрал, зохиож, үрийн зулай үнэрлэснээс хойш нам гүмхэн амьдрах болсон.Тэгвэл жүжигчин бүсгүй 4 жилийн өмнөөс нэгэн залууд ухаангүй дурлажээ. Түүний хайрыг татсан залуу бол түүнийй хөөрхөн хүү юм. Ундрал үргэлж л хөөрхөн хүүгээ магтан дуулж,цахим хуудсаараа дамжуулан хайр халамжаа илэрхийлдэг. Хэдийгээр амьдралд алдах үе байдаг ч , онох үе түүнээс илүү олон шүү бүсгүй минь.