Хүмүүс: |
"Номин талст" хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн хайртай гэргийгээсээ том бэлэг сонсжээ. Түүний халамжит хань н.Энх-Бадам буюу Жулиана бие давхар болсноо шинэ оны босгон дээр нөхөртөө хэлсэн аж. Хосуудын анхны охин Т.Зөөлөнсий өдгөө дөрвөн нас хүрээд байгаа бөгөөд Т.Дэлгэрмөрөн хоёр дахь хүүхдээ хүү байхыг хүсэж байгаа гэнэ. Дуучин залуу үргэлж л олны хэл аманд өртдөг болоод ч тэрүү зургийг нь авсан сэтгүүлчдээс худлаа зүйл битгий бичээрэй хэмээн аминчлан захиж байлаа.