Топ модель Одгэрэлийн шинэхэн дурлалт залуугаар жүжигчин Баттөр тодорлоо

2013/03/04
Share |
Хүмүүс: Э.Одгэрэл | 
Топ модель Одгэрэлийн шинэхэн дурлалт залуугаар жүжигчин Баттөр тодорлоо

Мөнхийн залуу тодотголтой топ модель Э.Одгэрэл хэдийнээ 40-н насны босгон дээр явж байгаа ч яг л арван наймт шиг л харагддаг.Тийм дээ ч түүний амьдрал алган дээр тавьсан юм шиг хэн бүхэнд ил байдаг. Хэдий тэрбээр загвар өмсөгчид, урлагийн эмэгтэйчүүд  шиг тэр бүр хэл аманд ороод байдаггүй нэлээд нууцлаг нэгэн. Гэхдээ сүүлийн үед газар дээрх ганц охиноосоо болоод толгой өндийхгүй байгаа топ ,хайр дурлалын шинэхэн романс үүсгэсэн бололтой. Охин нь айл гэр үймүүлж ,өөрөө шинэхэн хайртайгаа учраад байгаа түүний дурлалт залуугаар жүжигчин Баттөр тодорсон гэнэ. Тэр 2,  дуучин Нарангийн клипэнд хамтран тоглосноосоо хойш дотноссон бололтой.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!