Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн бүх архийг хурааж,битүүмжиллээ

2013/03/04
Share |
Хүмүүс:
Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн бүх архийг хурааж,битүүмжиллээ

Сар бүрийн 1-ний өдөр архи худалдаалахыг хориглосон. Харин энэ сарын 1-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүнсний IV дэлгүүр архи, согтууруулах ундаагаар иргэдэд үйлчилжээ. Цагдаагийн байгууллагад тус дэлгүүрийг согтууруулах ундаагаар үйлчилж байна гэх мэдээлэл ирсний дагуу шалгахад 19.00 цагт согтууруулах ундаа худалдаалж байсан аж. Тиймээс цагдаагийн байгууллага шалгалт хийж,  нийт 160 гаруй шил архи, 1700 ширхэг шар айргийг хурааж авсан байна. Тус дэлгүүр нь удаа дараа хууль зөрчсөн үйлдэл, гаргаж байсан юм.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.