Могой жилд бүл нэмэх алдартнууд

2013/03/04
Share |
Могой жилд бүл нэмэх алдартнууд

Могой жил налгар сайхан эхэлж байна. Энэ жил үр хүүхэдгүй айлд үр хүүхэд төрж, үгээгүй хоосонд нь эд баялаг ирэх сайхан жил хэмээн зурхайчид зурсан билээ. Тэгвэл энэ жил манай урлаг соёлын алдартнуудаас хэний гэр  бүл, шинэ  хүнтэй болох  гэж байгаа талаарх мэдээлэлийг бид хүргэж байна.

 

Олимпийн мөнгөн медальт гавъяат тамирчин О.Гүндэгмаа  Лондонгийн олимпод явахынхаа өмнөхөн хүүгээ дүүтэй болгох санаатай байгаа талаараа ярилцлага өгч байсан. Тэгвэл гавъяатын гэр бүл удахгүй бүл нэмэхнээ. Тэмцээн уралдаанаасаа түр амс хийж, гэр бүлдээ анхаарлаа хандуулж буй хосууд тун аз жаргалтай байгаа гэнэ. МУГТ О.Гүндэгмааг хөл хүнд болсон талаар бид мэдээллэж байсан. Тэгвэл энэ удаа тэрээр жирэмснийхээ хяналтанд “Гурван гал” эмнэлэгт оржээ.

Кёкүшюзан Т.Батбаяр дахин аав болох нь. Оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр хосууд маань гурав дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр тэсэн ядан хүлээж байгаа гэнэ шүү.Нийтийн дууны гүнж гэгдэх дуучин бүсгүй уран бүтээлээсээ түр хөндийрч, халамжит хань, сайн ээжийн үүргээ илүүтэй гүйцэтгэхийн тулд хүүхэд "бөөндөх"-өөр шийдээд байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн жил хөөрхөн охинтой болсон билээ. Ийнхүү төрийг түшилцэгч сүмочийн эхнэр Т.Баясгалан телевиз, эмнэлэг, ресторан, зочид буудал зэрэг олон салбарт хүч үзэж, даргын ажил хийхээс гадна хүүхэд төрүүлэх аянд морджээ.

"Miss Mongolia" тэмцээний 2009 оны тэргүүн мисс Х.Бадамгэрэлыг мисс Содтуяагийн мөнхийн дагуул хэмээн загварынхан шоолдог. Хаа яваа газраа оонын хоёр эвэр шиг хамт байдаг бүсгүйчүүд хаа нэг хамтдаа томоохон шоунд оролцож байгаа харагддаг.  Мисс Бадамгэрэл дуучин Мөнхбаяр буюу Бэкитэй сүй тавиад нэлээдгүй хугацааг ардаа орхижээ. Харин эх сурвалжийн мэдээллэснээр мисс бүсгүй маань хөл хүнд болж, дуучин Бэки аав болох гэж байгаа баяртай мэдээгээ таарсан хүн болгондоо дуулгаж байгаа гэнэ шүү. Тун удахгүй сүр дуулиантай хуримлахаар зэхэж байгаа хосууддаа аз жаргал хүсэе.

“Тусгай салаа” киногооор олноо танигдсан мисс Гэрэлчулуун удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа билээ. Түүний нөхрийн талаар хүмүүс ихэд сонирхож байсан ч Гэрэлчулуун нөхрийн хамт олны өмнө гараагүй. Жүжигчин мисс бүсгүйг загварын тайзнаас буулгаж чадсан залууг Онон гэдэг ажээ. Загварын ертөнцөөс түр чөлөө авсан мисс маань шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа гэнэ. Түүнчлэн жирэмсэн өхөөрдөм төрхөө телевизийн рекламанд мөнхлөж үлдээхээр тавилгын дэлгүүрийн шинэхэн рекламанд тоглож байгаа гэнэ лээ.

"Маск” продакшны жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан П.Эрдэнэзааны гэргий Хөгжим бүжгийн коллежид хөгжмийн багш ажилтай. Оюутан ахуйдаа танилцаж, ханилсан тэд өдгөө гурван хүүхдийн эцэг, эх болжээ. Он удаан жил ханилсан хосууд хоорондоо улам л адилхан болдог гэлцдэг. Тэгвэл жүжигчин Эрдэнэзаан эхнэртэйгээ тун адилхан стиллтэй болжээ.  Хосуудын үсний засалт ирсэн зочдын анхааралыг яахын аргагүй татаж байсан юм. Нэг нууц задлахад хосууд, удахгүй бүл нэмэх гэж байгаа ажээ.

 

“Маск” продакшины жүжиигчин Баярмагнайг алиа хошин зан, цээлхэн дуулдаг дуугаар нь уншигчид маань андахгүй болов уу? Тэрээр сүүлийн үед аливаа арга хэмжээн дээр очихдоо үзэсгэлэнт гэргийгээ дагуулан ирэх болсон. Баярмагнайгийнх 1 хүүтэй бөгөөд хосууд энэ удаа бүл нэмэхээр болжээ. Гавъяат жүжигчин Бооёогийн найранд хосууд хүрэлцэн ирсэн юм. Түүний үзэсгэлэнт гэргий энэ удаа өхөөрдөм гэдгээ нуух гэсэн ч бидний дуранд ийнхүү өртсөн юм.

 

Олны хэл аманд байнга өртддөг их аварга Д. Дагвадорж байсхийгээд л нударга зангидаж, хүн зодсон дуулианд ороолцолдчихдог гэмтэй.  Тэрээр сумогийн дэвжээнээ аархаж явсан үедээ эр бяраа хаана гаргахаа мэдэхгүй, алдаж онож яваа юм. Уул шиг том эр мөртлөө уяхан, сул нулимсаа үзүүлж байдаг нэгэн. Тэгвэл их аваргынх тун удахгүй бүл нэмэх аж. Учир нь гэргий Тамир бие давхар болсон бөгөөд энэ жил эдний гэр бүл ихэр үрсээр бүл нэмэх ажээ.

Яруу найрагч Баянмөнхтэй гэрлэн, гэрийн эзэгтэйн ажлыг хийгээд уран бүтээлээсээ түр холдоод байсан дуучин бүсгүй маань удахгүй нярайлах гэж буй тул дахин хэдэн жилээр хөндийрөх бололтой. Ямартаа ч сайхан дуулдаг сайхан бүсгүй хэмээн олны магтаалыг хүртэж байсан дуучин бүсгүй маань гэр бүлийн амьдралаа цэцэглүүлж, олз омог ихтэй байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser êóïèòü çàêëàäêó ñîëè â òîìñêå купить Ляпка ЛахденпР¾Ñ…ÑŒÑ ЗакладкР¸ лирика в Урене способ курения травы Соль в НорильсРºÐµ 24dv biz в обход блокироР²ÐºÐ¸ АмфетамР¸Ð½ в где купить преступР»ÐµÐ½Ð¸Ðµ ирвин уэлш купить попперс спб ÐºÑ€ÑƒÐ³Ð»Ð¾ÑÑ ƒÑ‚очно ãäå êóïèòü ýêñòàçè Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ð¹ порошок купить спб эффект от мускатнР¾Ð³Ð¾ ореха купить Белый Алзамай купить Ð»ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ порошки в москве ру клад биз ÑÐ¾ÑÑ‚Ð°Ð²Ð»Ñ ÑŽÑ‰Ð¸Ðµ амфетамР¸Ð½Ð° гашиш или марихуаР½Ð° купить ск 5 çàêëàäêà øèøåê купить Ляпка Шацк Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в Сольце настройРºÐ° jabber купить фенамин Алексин Эфедра Ñ…Ð²Ð¾Ñ‰ÐµÐ²Ð°Ñ : полезныРµ свойствР° и применеР½Ð¸Ðµ каннабиР¾Ð¸Ð´Ñ‹ или каннабиР½Ð¾Ð¸Ð´Ñ‹ купить Спайс Лабинск закладкР¸ спб отзывы çàêëàäêè ñêîðîñòè ïèòåð что грозит за грамма гашиша ЗакладкР¸ шишки в ÐÑ€Ñ‚Ñ‘Ð¼Ð¾Ð²Ñ ÐºÐµ трамадоР» где купить купить КристалР» ВолжскиР¹ микс мода оптовый купить Марка СясьстрР¾Ð¹ Сонник кокаин к чему снится кокаин во сне закладкР¸ скоростР¸ Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚а
IP:141.101.132.203  2018-01-06 05:29:37
jaoiopjk отзывы intertale Aventus анализ Bytecoin криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс Tristar Coin график ZClassic где купить SPHR анализ divi прогноз на 2018 год ACP криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива STAK курс способы реальноР³Ð¾ заработРºÐ° в Ð¸Ð½Ñ‚ÐµÑ€Ð½ÐµÑ ‚е UtaCoin график Omicron прогноз на 2018 Suretly где купить сигналы Upfiring Atmos кошелек криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° MND Allion прогноз на сегодня ZEC анализ luckybit faucet Patientory сигналы DRS график LTG криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс Coin2.1 криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° ITC криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° курс TeamUp курс к рублю HPC прогноз на 2018 Bytom где купить Ñ‚Ñ€Ð°Ð½ÑÑ‘Ñ€Ñ „инг Ñ€ÐµÐ°Ð»ÑŒÐ½Ð¾Ñ Ñ‚и отзывы WaBi сигналы FLIXX график DCR анализ криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Link Platform fujinto прогноз на 2018 год bitasean прогноз на 2018 год BLX криптовР°Ð»ÑŽÑ‚Ð° Ð¿ÐµÑ€ÑÐ¿ÐµÐºÑ ‚ива сигналы Donationcoin
IP:141.101.132.248  2018-01-31 05:38:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.