“Хурд” хамтлаг “Cristian dior” -той хамтран эмэгтэйчүүддээ “Ханьдаа дуулъя” тоглолтоороо бэлэг барина

2013/03/04
Share |
Хүмүүс:
“Хурд” хамтлаг “Cristian dior” -той хамтран эмэгтэйчүүддээ “Ханьдаа дуулъя” тоглолтоороо бэлэг барина

Монголын рок попийн ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн Хурд хамтлагийнхан тун удахгүй 20 жилийнхээ ойг хийх гэж байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд тус хамтлагийн гитарчин Отгонбаяр өнгөрсөн 10 дүгээр сард бие даасан тоглолтоо хийсэн бол “Март 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар эхчүүд эмэгтэйчүүддээ болон тэднийг хайрладаг бүх хүмүүст зориулсан “Ханьдаа дуулъя” хэмээх анплаггед тоглолтоо хийх байгааг дуулахад таатай байна. Тоглолт баярын өдөр буюу энэ сарын 8-ны өдөр “IRISH PUB”-д зохиогдох бөгөөд алдарт “Cristian diort” брэндтэй хамтран зохион байгуулж байгаа тул гарын бэлэгтэй аж. Ээждээ, эхнэртээ, найз бүсгүйдээ хамгийн сайхан бэлэг болох энэ тоглолтын суудлын тоо хязгаартай тул эртхэн захиалгаа өгөхийг тус хамтлагийнхан сануулж, 99139933 .336666. 88119505 дугаарт хандаарай хэмээн аминчлан захиж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.