Монгол гэрт амьдрахыг уриалдаг Жавхлан өөрөө орон сууцанд өвөлжилөө

2013/03/05
Share |
Хүмүүс: Саманд Жавхлан | 
Монгол гэрт амьдрахыг уриалдаг Жавхлан өөрөө орон сууцанд өвөлжилөө

Нэг хэсэг нийтийн дууны ханхүү нэр зүүж явсан МУГЖ дуучин С.Жавхлан байранд амьдрах болжээ. Тодруулбал, тэрбээр саяхан нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би одоо 13-р хороололд байранд амьдарч байгаа. Хотоос зайдуу нэг гэр  бариад бас амралтынхаа үеэр очиж байгаа. Ажилтай хүмүүс болохоор хотод байх шаардлага гараад байх юм. Өнгөрсөн зун Тамирын голын эрэг дээр гэрээ бариад зуссан. Манай гэр бүлийнхэн ер нь зундаа малын дэргэд буугаад амардаг” хэмээн ярьжээ.Ямартаа ч, хүмүүсийг монгол гэрт амьдрахыг уриалж, өөрөө долоон буудлын эцэст монгол гэрт аж төрж байсан эрхэм дуучин маань тачигнасан өвлийн жавар, хаврын хавсрага хоёроос халширсан бололтой, орон сууцандаа эргэн иржээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.