Өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрсөн Дүнжингарав-2013 төвийн бүсийн хаврын уралдааны үеэр Монголын цуутай баячууд хурдан хүлгүүдээ уралдуулдаг уламжлалтай. Газар газрын хурдан хүлэгүүд, хурд хүчээ сорихын хажуугаар бэл бэнчинтэй эрхмүүд өөрсдийн эдэлж хэрэглэсэн зүйлээрээ гоёж, битүүхэн хоорондоо өрсөлддөг.
Энэ удаагийн наадамд “Алтай” констракшины Бат-Эрдэнийн морьд өнгөтэй байсан бол , УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын морьд ч хурдтай байлаа. Нэг ангийн 2 болохоороо ч тэр үү З.Энхболд, Г.Батхүү нар хоорондоо бусдаасаа арай илүү дотно байсан юм.