Алтантүрүү амлалтаасаа буцав

2008/05/13
Share |
Хүмүүс:
Алтантүрүү амлалтаасаа буцав

"Танайд хоноё" нэвтрүүлгээрээ нийгмийн багагүй хэсгийг байлдан дагуулаад байгаа "25 дугаар суваг" телевизийн редактор Алтантүрүү хэлсэн үгэндээ хүрч чадсангүй. Тэрээр энэхүү нэвтрүүлгээ эхэлж байх үедээ "Над дээр маш олон хүн ирдэг. Би чамд 1 сая таван зуун мянган төгрөг өгье. Манайд хоноод, намайг нэг сайхан рекламдаад өгөөч гэдэг. Би зөвшөөрдөггүй. Цаашид ч зөвшөөрөхгүй. Би хэний амьдрал хүмүүст сонирхолтой байна, хүмүүс намайг хэнийд хонуулахыг хүсч байна. Тэр айлд л хононо. Хүмүүсийн сонирхлыг татахгүй, өөрсдийгөө рекламдахыг хүссэн хүмүүс намайг хичнээн гуйгаад ч би тэднийд хонохгүй" хэмээн Монголын томоохон тогтмол хэвлэлүүдийн нэгэнд ярилцлага өгч байлаа. Гэтэл саяхны нэг өдөр харах нь ээ, мань эр энэхүү амлалтаасаа буцсан бололтой, өөрийн телевизийн захирал З.Алтайгийнд хоночихсон, түүнийг ч нэг рекламдах шиг болж байна. З.Алтай захирал ч  өөрийнхөө мэргэжлийг сайн ашиглаж, нэлээд PR хийгээд авна лээ. Гэхдээ мэдээж Алтай захирал Алтантүрүүд мөнгө өгөөгүй л байх л даа. Алтантүрүү нэвтрүүлгээрээ дамжуулан хэн нэгнийг рекламдахгүй гэсэн амлалтаасаа л харин буцчихлаа.

www.factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.