Тэд салаагүй

2013/03/10
Share |
Хүмүүс: Нарансолонго | 
Тэд салаагүй

С.Тэмүүжин, Г.Нарансолонго хэмээх нэрний араас “Х-Түц” хамтлагийн нэр бичигддэг. Энэ хамтлагаас тэдний амьдрал, уран бүтээлийн гараа эхтэй. Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Насны зөрүүтэй хайр дурлалын түүх адармаатай эхэлж, олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өдгөө тэд хоёр хүүхдийн аав, ээж болцгоогоод буй. Сүүлийн үед жүжигчин Тэмүүжин,Нарансолонго нарыг салсан гэх мэдээлэлүүд цацагдах болсон. Тэгвэл энэ яриа жүжигчин бүсгүйг хамтлагаасаа гарахтай зэрэгцэн гарсан. Нарансолонго хамтлагаасаа албан ёсоор гараагүй бөгөөд ,энэ удаагийн тоглолтыг өнжсөн гэнэ. Өдгөө хосууд маань хамтдаа аз жаргалтай байгааг эх сурвалж мэдээллээ. Авъяаслаг хосынхоо гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!