“Камертон”-ны Ганаа, Мээдээ 2 зурагтаар шинэ эхнэрүүдээ сурталчилав

2013/03/11
Share |
Хүмүүс: Ган-эрдэнэ | 
“Камертон”-ны Ганаа, Мээдээ 2 зурагтаар шинэ эхнэрүүдээ сурталчилав

Дуулсан дуу бүр нь хит болж, цагтаа жинхэнэ охидын шүтээн байсан “Камертон” хамтлагийн залуус уран бүтээл хийхгүй явсаар тус хамтлаг бараг тарсан гэж хэлэхэд болно. Аяа миний 18 нас хэмээн дуулж байсан хөвгүүд өдгөө 18 жилийнхээ ойтой золгож байна. Хамтлагийн гишүүд бүгд л энэ хугацаанд хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж Эба 4, Болдоо 3, хүүхдийн аав болцгоогоод байгаа.

 

Тэгвэл тус хамтлагийн Мээдээ,Ганаа 2  анхны амьдралдаа цэг тавицгааж, 2 дахь амьдарлаа эхлүүлээд байна. Мээдээ, Ганаа хоёр Боловсрол” телевизийн 50 саяын уналт нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ боломж л гарвал шинэ эхнэрүүдээ нийтэд зарлаж 2-уулаа удахгүй шинэ хүмүүсээ хүлээн авах гэж байгаа талаараа олон нийтэд жинхэнэ зарлаад амжлаа.

 

Ганаагийн хувьд урьд нь хөтлөгч Халиунаатай ханилж хөөрхөн охины аав,ээж болсон ч тэдний хамтын амьдрал төгссөн. Харин түүний шинэ эхнэрийг Уянга гэдэг бөгөөд “Жигүүр град”-ын Баттөрийн амин хайртай охин гэж байгаа. Тэгвэл Мээдээ ч мөн адил Лхам хэмээх бүсгүйтэй дэр нэгтгэж охинтой болсон ч тэдний амьдрал цааш үргэлжлээгүй. Энэ удаа Мээдээ өөрөөсөө нэлээд хэдэн насаар дүү Болороо гэх бүсгүйг ханиараа сонгожээ.




Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.