Жүжигчин Гэрэлээ хуримлахаа больжээ

2013/03/11
Share |
Хүмүүс:
Жүжигчин Гэрэлээ хуримлахаа больжээ

Өөрийн байгаа байдал, уран бүтээлээрээ олонд танигдсан "Маск" продакшний жүжигчин Гэрэлээ уран бүтээлийн ажил гээд одоо болтол амьдрал зохиогоогүй ганц бие амьдарсаар ирсэн. Уран цэцэн үгтэй, эелдэг даруу зантай жүжигчин бүсгүй маань Монголын хошин урлагт өнгө нэмж, нэлээд олон жил хүчин зүтгэж чамлахааргүй олон кинонд дүр бүтээгээд амжсан. Авьяаслаг, царайлаг Гэрэлээ өнөөдрийг хүртэл өөртөө хатуу шаардлага тавин гэр бүлийн амьдрал зохиож байгаагүй ч хэд хэдэн залуутай нэр холбогдоод амжсан.Жүжигчин бүсгүй маань "Би гэр бүл зохиох" болоогүй хэмээн өдий хүртэл сэтгүүлчдийн амыг хааж байсан. Харин саяхнаас Гэрэлээг өөрийн жинхэнэ хайраа олсон, удахгүй хуримаа хийж магадгүй гэсэн бор шувуу нисэх болсон. Сайхан бүсгүйн хайрыг булааж чадсан дурлалт залуу нь мөн л урлагийн хүн гэнэ. Ойр дотныхоных нь ярьж буйгаар удахгүй Монголын урлагт хүчин зүтгэсэн сайхан гэр бүлийн тоо нэгээр нэмэгдэх бололтой хэмээж байсан жүжигчин бүсгүй маань хуримлахаа түр хойш нь тавьжээ. Учир нь тэрээр найз залуутайгаа үл ойлголцлын цлмаас тусдаа байгаа гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.