Хүмүүс: Эгшиглэн | |
Сүүлийн үед юу хийж байгаа нь тодорхойгүй, сураг алдарсан дуучдын нэг бол Эгшиглэн. Дэндүү хэнэггүй, задгай тэрээр хаана л шоу болж байна тэнд хөлөмцүү харагдах болсноор шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг багагүй хүргэж, уран бүтээл тууривахгүй байна гэх шүүмжлэл сонсох болсон билээ.
Тэгвэл дуучин эгшиглэн уран бүтээлдээ бус өөрийн хувийн амьдралдаа анхаараад ихэд завгүй яваа бөгөөд энэ хавар нэгэн сургуулийг “Архитектор”-оор төгсөх гэж байгаа гэнэ. Мөн эгчийнхээ компани ажилд туслаж байгаа бөгөөд дуучин байхын зэрэгцээ шинэ содон шийдэл бүхий барилгын зураг төсөл гаргахыг илүүд үзсэн бололтой.
Дашрамд дурьдахад, Тэрээр өөрийн сурч буй сургуулиа ихэд нууцлаж байгаа бөгөөд ирэх намар шинэ цомог гаргаж, бие даасан анхны тогтолтоо хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ шүү.