Бөөгийн хэлсэн ёсоор 8 настай хүү, 61 настай эмээтэй гэрлэжээ

2013/03/11
Share |
Хүмүүс:
Бөөгийн хэлсэн ёсоор 8 настай хүү, 61 настай эмээтэй гэрлэжээ

ӨАБНУ-ын Цване хотод амьдардаг 8 настай хүү өөрөөсөө 53 насаар эгч эмэгтэйтэй гэрлэсэн нэгэн хачирхалтай хурим болжээ.

Тодруулбал,  Бяцхан хүү Санеле Масилела 61 настай Хелен Шабангутай гэрлэсэн нь хүүгийн гэр бүлийнхэн “Санеле Масилелагийн удмын бөө удган нар өвөг дээдсээсээ хүүгийн хувь тавиланг асуухад Хелен Шабангутай гэрлэх хэрэгтэй. Хэрэв гэрлэхгүй бол үр удам нь тасарна” гэсэнтэй холбоотой аж. Тиймээс л наймхан настай хүү удмынхаа сайн сайхны төлөө эмээ шигээ хүнтэй гэр бүл болсон байна.

Энэ гэрлэлтийн тухайд хүүгийн ээж 46 настай Патиенсе Масилела “Энэ бол манай гэр бүлийн түүхэнд тохиолдож буй анхны томоохон үйл явдал. Би маш их баяртай байна” гэжээ. Харин хүүгийн эхнэр болж буй Хелен Шабангу “Би сэтгэл хангалуун байна. Санеле Масилелаг таван хүүхэд шигээ хайрлах болно” гэжээ.

Сонирхуулахад, Хосуудын хуриманд 100 гаруй зочид оролцсон бөгөөд эхлээд европ маягаар дараа нь өөрсдийн уламжлал ёсоор хуримаа хийсэн байна. Мөн хуримын ёслолдхүүгийн гэр бүл нийт 1500 фунт стерлинг зарцуулсан ба үүнээс 500 фунтыг нь Хелен Шабангуд гэрлэлтийн инж болгож өгсөн байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.