Хүмүүс: Саманд Жавхлан | |
Хамаг Монгол” тоглолт хэдхэн хоногийн өмнө тоглогдож, Монгол туургатнуудын нэгдсэн уулзалт болсон билээ. Энэ үеэр тус тоглолтын шигтгээ болж оролцсон дуучин С.Жавхлангийн гэргий Г. Эрдэнэчимэг үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан юм. Өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон хэмээх 2 хөөрхөн охины аав,ээж болцгоосон хосууд маань тун удахгүй дахин шинэ хүнээ хүлээж авах гэж байгаа ажээ. Үндэсний үзэлдээ хэт автаж,араг түшүүлж авааль эхнэрээ төрүүлсэн Жавхлан энэ удаа эхнэрээ дахин араг түшүүлэн төрүүлэх биз ээ. 15 хүүхэдтэй болно гэсэн дуучин маань хүсэлээ биелүүлж жил дарааллан бүл нэмж байна. Түүний гэргий Г.Эрдэнэчимэг өдгөө 5 сартай хөл хүнд бөгөөд, шинээр мэндлэх үрээ хүү байгаасай хэмээн битүүхэн хүсэж байгаа гэнэ лээ.