Хүмүүс: Нара | |
“Шинэ үе” продакшнд хүчин зүтгэж байсан жүжигчин Батууш хамтлагаасаа ч гарсан, найз бүсгүй, дуучин Нарагаасаа ч салсан.
Одоо тэрбээр “Мөрөөдлийн театр”-т жүжигчин бас менежер хийж яваа. Харин найз бүсгүйтэй болсон эсэх нь одоогоор нууц байгаа. Харин дуучин Нарагийн хувьд шинэ дурлалтайгаа учраад уйдах завгүй байгаа гэнэ. Энэ талаар дуучин бүсгүйгээс тодруулахад, “Найз залуутай болсон. Энгийн, даруухан залуу бий. Тэр маань учиргүй том захирал, босс биш. Найз залуугаа энд зарлаад баймааргүй байна. Урьд нь миний хувийн амьдрал бүгдийн нүдэн дээр ил байсан. Тэглээ гээд хэнд ч хамаагүй шүү дээ. Энэ удаад би нууцалмаар байна” гэв.
Ямартай ч шинэ хайртайгаа учирсан тэрбээр тун аз жаргалтай яваа аж. Хосууд өнгөрсөн долоо хоногт хотоос зайдуу гарч, амраад иржээ. Энэ үеэр тэд бие биенийхээ зургийг авч цагийг ихэд хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн байна. Дуучин Нарагийн хувьд найз залуутайгаа хамт авхуулсан зургаа нийтэлжээ. Гэхдээ тэрээр зөвхөн хөтлөлцсөн гарынхаа зургийг оруулсан байна. Түүний ухаангүй дурлуулсан залуу хэн бэ?